Монгол улсын Засгийн газрын даалгавраар хулгайлагдаж, шоронд орон нас барсан Д.Энхбатын хүүхдүүд Монгол улсын төрийн удирдлагуудад хандан, дараах захидлыг илгээн, нөхөр олговор нэхэмжилжээ.Дашрамд дурьдахад түүний хүүхдүүд ХБНГУ-ын иргэншилтэй юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хууль зүйн яамны сайд Ц.Нямдорж, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав танааЭцгийнхээ нэр төрийг сэргээлгүүлж амь насыг нэхэмжлэх тухай өргөдөл гаргах нь
Берлин хот 2011. 04. 23
Бидний аав Дамиран овогтой Энхбат нь хилсээр гүтгэгдэн шоронд хоригдон хэлмэгдэж байгаад 2006 онд Улаанбаатар хотод хорих газраас суллагдаад хэдхэн хоногийн дараа нас барсан. Өнөөдрийн байдлаар Б.Хурц гэдэг хүнтэй холбоотойгоор энэ хууль бус, хүний амьд явах эрхэнд халдсан хэрэг дахин сөхөгдөж байна. Бид энэ тухай Монгол улсын эрхэм ерөнхийлэгч Ц.Элбэгдорж, Монгол улсын Засгийн газарт болон Монгол улсын прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд хандаж эцгийнхээ нэр төрийг нь сэргээлгэх талаар өргөдөл гарган багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч өнөөдрийг хүртэл ямар ч хариу аваагүй байна.
Энэ явдал нь ардчилсан засаглалтай хэмээх МОНГОЛ улс ард иргэдийнхээ хуулинд заасан АМЬД ЯВАХ ЭРХИЙГ-нь ноцтойгоор зөрчсөнөө хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа бөгөөд, 2008 оны 7- сарын 1-нд ард түмнийхээ эсрэг хүйтэн зэвсэг хэрэглэж олон хүний амь насанд халдсан явдал нь Монгол улс ардчилсан нийгмийн хөгжлийн замаар замнаж яваад итгэхэд бэрх болсныг нотлон харууллаа гэж бид бодож байна.
Бидний эцгийг хэлмэгдүүлж хохироосон үйлдлийг зохион байгуулалтай аллага байсан гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд энэ хэргийн ард талд их олон хүн холбоотой гэдэгт бид итгэлтэй байна. Б. Хурц гэдэг тагнуулын ажилтан өөрийн санаачлагаар Франц улсыг зорин хүн хулгайлах санал гаргаагүй нь ойлгомжтой. Эдгээр хүмүүст үүрэг өгсөн хүн хэн бэ? гэдэг нь одоог хүртэл нууц байгаа нь хачирхалтай байна. Бидний өргөдөлд хариу өгөхгүй байгаа тул бид олон улсын хүний эрхийн байгууллагад хандаж сэтгэл санааны хохирол төлүүлэх өргөдөл гаргах болсноо дуулгая!
Бидний аав хийгээгүй хэргийнхээ төлөө гүтгэгдэж, амь насаа алдсан болохоор, эцгийн минь нэр төрийг нэн даруй сэргээж өгөх асуудлыг олон улсын хүний эрхийг хамгаалах хууль зүйн үндэслэлийн дагуу Монгол улсын ерөнхийлэгч Ц.Элбэгдорж, Монгол улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Хууль зүйн яамны сайд Н.Нямдорж нараас шаардаж байна. Мөн түүнчлэн хүчний байгууллагын ажилтнуудад тушаал өгч, хууль бус хэрэг үйлдүүлсэн эрхэм албан тушаалтнуудыг шалган тогтоож тэднээс сэтгэл санааны хохирол болон, эцгийнхээ амь насыг 3 сая евротой дүйцүүлэн нөхөн төлбөр олгохыг албан ёсоор нэхэмжилж байна.
Хүсэлт гаргасан Холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэн:
Zolboo Enkhbat Д.Энхбатын Золбоо
Tharandter StraЯe 5 Д.Энхбатын Золбообаяр
10717 Berlin
0 Сэтгэгдэл:
Post a Comment