Сайхан бүхэн энгийн зүйлд оршдог. Хүмүүс бид хаанаас ч юм бүү мэд хайраас хайр дамжин энд ирдэг хүмүүс бид хаашаа ч юм бүү мэд хайр дамжуулан эндээс буцдаг гэдэг.
Амьдралын их урсгалд өөрийн хүн чанар, эрхэм зорилгоо алдаагүй эгэл жирийн энгийн хүмүүсийн талаар өгүүлэх “Ийм нэгэн түүх” эгэл хөрөг нэвтрүүлэг манай телевизийн эфирээр цацагдаад 4 сар гаруй болжээ.
Бид энэ удаад Монголын татварын албанд ухамсарт амьдралынхаа 30 гаруй жилийг зориулсан Я.Пүр0вээ ахаар хөрөг нэвтрүүлгээ хийсэн. Завхан нутгийн хүү Я.Пүрвээ аав ээжийнхээ хүслээр багш болох гэж байсан Пүрэвээ ах хувь заяаны эргүүлгээр татварын албатай нэгэн насны амьдралаа холбосон гэдэг.
Монголын шинэ үеийн татварын албыг тэр үүсэхээс нь эхлээд өнөөг хүртэл зүтгэж ирсэн. Я.Пүрвээ ах татварын хууль тогтоомж, тооцоо судалгаан дээр ажиллаж өнөөдрийг хүрчээ
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment