5/14/11

Хэрхэн их мөнгийг өөртөө татах вэ?

Мөнгөтэй болохыг хүсдэггүй хэн байх вэ. Мөнгийг хүмүүс олон байдлаар олдог. Гэхдээ зөвхөн их ажилласны үр дүнд мөнгөтэй болно гэж боддог. Тэгвэл танд одоо мөнгийг өөртөө татах дараа аргуудыг зааж өгье. Эдгээр аргууд бүгд таны сэтгэл санаа, бодолтой холбоотой юм. Танд тус болно гэдэгт итгэж байна.
Арга 1. Дугтуй
Та эхлээд бага зэргийн мөнгө зарах ямар нэг зүйлийг авна гэж шийд. Танд тэрхүү зүйлээ авах мөнгө өөрт чинь байж магадгүй л дээ. Гэхдээ өөрийн хадгалсан мөнгөнөөсөө бүү ав. Тэвчээртэй байх хэрэгтэй.
Тэгээд дугтуйндээрээ авмаар байгаа зүйлээ бичих хэрэгтэй. Төгөлдөр хуур, утас, цүнх гээд юу ч байж болно.
Харин дараа нь тэрхүү дугтуйгаа хадгаламж болго. Тэгээд долоо хоног болгон эсвэл өдөр бүр тодорхой нэг хэмжээгээр тухайн дугтуйндаа мөнгө хийгээд байх хэрэгтэй. Ингээд хэсэг хугацааны дараа та хүссэн зүйлээ авах мөнгөтэй болох болно. Та энэ аргаар хичээн ч зүйлийг авж болох ба хамгийн гол нь өөртөө ямар нэг дарамт учруулахгүйгээр хүссэн зүйлээ авах юм. Хамгийн гол нь та жоохон л хүлээх хэрэгтэй.
Арга 2. Мөнгө тандээр унаж байна гэж төсөөл.
Маш их мөнгө тэнгэрээс унаж байна гэж та төсөөлж үзсэн үү? Маш их хэмжээний мөнгийг өөртөө татах бас нэг арга бол мөнгө тэнгэрээс унаж байна гэж төсөөлөх явдал юм.
Эхлээд та цэлмэг цэнхэр тэнгэрлүү харж байна гэж төсөөлөх хэрэгтэй. Маш сайхан өдөр болж байгааг мэдэр. Тэгээд жижигхэн цааснууд тэнгэрээс унаж байгааг төсөөлөх хэрэгтэй. 100 сая төгрөг тэнгэрээс унаж байна. Дараа нь бүр хэдэн тэрбумаар ..... Тэрхүү унаж буй шинэхэн мөнгөний үнэрийг нь мэдэр. Тэрхүү мөнгөнүүд тандээр унаж байгааг төсөөл. Тандээр мөнгө унаж ирэхэд ямар сэтгэгдэл төрж байна? Та баян болсон мэт, эрх чөлөөтэй болсон мэт сэтгэгдэл төрж байна уу? Хамгийн гол нь та үүний үр дүнд сайхан мэдрэмж авах ёстой юм. Яг тэр мэдрэмжээр өдөр бүр амьдрах буюу та өөрийгөө аль хэлийн мөнгөтэй болсон мэтээр бодож, мөн амьдрах нь танд мөнгийг авчирах юм.
Арга 3. Байнга бэлэн мөнгөтэй яв.
Өмнөх аргад мөнгөтэй болсон мэт мэдрэмжээр амьдрах тухай хэлсэн. Тэгвэл та сүүлд явсан цалингаа битгий хадгаламжиндаа хий. Өөртөө бэлнээр нь авч яв. Учир нь та дэлгүүрт юм авахдаа мөнгө тань хүрэх болов уу гэж санаа зовохгүй юм. Ингэх аваас та өөрийгөө их мөнгөтэй мэтээр бодох болно. Энэ нь мөн л танд их мөнгийг авчирах болно.
Арга 4. Өөрөөсөө бүү харамла.
Хүмүүсийн гаргадаг том алдаа бол аливаа зүйлийг чанартайд нь бус харин хямдханаас нь болж худалдан авдаг явдал юм. Өөрийгөө хямд зүйлүүдээр хүрээлүүлэх нь таныг хэзээ ч эд хөрөнгөтэй болгохгүй. Учир нь таны тархи чинь тэднийг хямд гэдгийг мэдэж байгаа шүү дээ. Та аль болох хэмнээд л байх нь таныг бага мөнгөтэй хэмээн таны бодол санаанд ойлгуулах болно шүү дээ. Тэгэхээр одооноос хямд зүйлээс татгалзаж, чанартай зүйл худалдан авч бай.
Арга 5. Яриагаа өөрчил.
Хүмүүс мөнгө гэхээр л тавгүйтэж, олдошгүй эрдэнэ мэт сэтгэж, өөрийнхөө мөнгөгүйг гайхаж суудаг. Тэгвэл энэ буруу юм. Та мөнгө гэдэг үгтэй найз болох хэрэгтэй.
Та мэднэ шүү дээ. Байнга өвчин ярьж байдаг хүмүүс дандаа өвдөж байдаг. Харин байнга их мөнгө ярьж, мөнгө бол тийм ч хэцүү зүйл биш хэмээн ярьдаг хүмүүс дандаа мөнгөтэй л байдаг биздээ.
Тэгэхээр та
- Би хэзээ ч их мөнгөтэй болохгүй байх
- Тэр чинь хэт их мөнгө байна
- Төлбөр ар араасаа гарч ирсээр л байна хэмээн яриад байх аваас та мөнгө муутай хэвээр л байсаар байх болно.
Харин мөнгө бол юу ч биш, мөнгө амархан олдоно гэх мэтээр ярих нь танд мөнгө амархан ирэх боломийг бүрдүүлэх болно.

0 Сэтгэгдэл:

Post a Comment