5/5/11

С.Жавхланг ”Гал үндэстэн” холбооноос хасчээ

Гавьяат жүжигчин С.Жавхлан тэргүүтэй "Гал үндэстэн" хэмээх сүрхий нэртэй холбооныхон өнөөдөр нэгэн сонирхолтой мэдэгдэл хийв. Тэд сэтгүүлчдэд зарлаад байсан Хэвлэлийн бага хурлын үеэр “Гал үндэстэн холбооныхон өнөөдрөөс эхлэн дуучин С.Жавхланг холбооны гишүүнчлэлээс хасч байгаа" тухай хачирхам мэдээлэл дуулгасан юм.


Үндсэрхэг үзэлтэй хэмээн хэсэгтээ л телевизээр үнэгүй лекц "уншсан" дуучин залуугаас харилцаагаа таслах болсон шалтгааны талаар "Гал үндэстэн" холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяраас тодхуулахад, “С.Жавхлан холбооны дотоод дүрэм журам зөрчсөн. Үндсэндээ бол итгэл алдсан учраас түүнийг "Гал үндэстэн холбоо"-ны гишүүнчлэлээс өнөөдрөөс эхлэн хасч байна. Дэлгэрэнгүй тайлбар авахыг хүсвэл өөртэй нь холбогдсон нь дээр байх" гэсэн товч хариулт өглөө.

0 Сэтгэгдэл:

Post a Comment