5/5/11

Хөхний сүүгээр хийсэн бяслаг

 Их Британийн нэгэн кафед хөхний сүүгээр хийсэн зайрмаг худалдаж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Олон хүний дуртай амттаны жагсаалтад орсон уг зайрмагны санааг америкчууд зээлдсэн талаар “Telegraph” мэдээлэв. Нью-Йоркийн их сургуулийн урлагийн ангийн хэсэг оюутан хөхний сүүнээс бяслаг гарган авчээ.
Гурван эмэгтэй тэдэнд сүүгээ хандивласан байна. Эл бяслаг гашуун, чихэрлэг, зөөлөн гурван төрлийн амттай. “Хөхний сүү нь нялх хүүхэд төдийгүй насанд хүрэгчдэд ч сайнаар нөлөөлдгийг эрдэмтэд тогтоосон. Хүний бие тэр чигтээ түүхий эдийн нөөц, том үйлдвэр гэдгийг энэ нь харуулж байна” хэмээн төсөл удирдагч Мириам Симун ярьжээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment