6/12/11

Монголын үзэсгэлэнт байгаль /ийм л сайхан оронд төржээ бид/


Униар сэмрэн уулс гэрэлтээд
Уужим бодолд шувууд ганганаад
Сэтгэлийн чандаас хавар ирэхээр
Сэм сэмхэн нутгаа санах юмаа
Үүлэн дальтай нутгийн минь салхи
Өүлэн бүүвэй нугын минь амьсгал
Өр зүрхэнд уянга хайрлах
Өвгөдийн заяатай амгалан хөдөө минь
Нараа өлгийдөн тэнгэр тэнийгээд
Навчсаа үнэрлэн модод уяраад
Бодлын чанадаас хавар ирэхээр
Бороон чимээтэй нутгаа санах юмаа
Үүлэн дальтай нутгийн минь салхи
Өүлэн бүүвэй нугын минь амьсгал
Өр зүрхэнд уянга хайрлах
Өвгөдийн заяатай амгалан хөдөө минь
Аялгуу хөглөм цэцэгс нь дэлгэрээд
Ардын дуугаа аялаад мордмоор
Аяны шувууд хавраар ирэх шиг
Аавын минь нутаг сэтгэл даллана
Үүлэн дальтай нутгийн минь салхи
Өүлэн бүүвэй нугын минь амьсгал
Өр зүрхэнд уянга хайрлах
Өвгэдийн заяатай амгалан хөдөө минь

Эх орныхоо үзэсгэлэнт байгалийн өчүүхэн хэсгээс таалан соёрхож нүд болоод сэтгэлээн баясга. Би энд төрсөн, Би энд байгаа, Би энд үхнэ…
Хөвсгөл аймгийн хэдэн зурагнаас эхлээд явчий гэж бодлоо мэдээж хамгийн сайхан зүйл нь хөвсгөл нуур /заримдаа далай ч гэнэ/ шүү дээ. Үнэхээр сайхан байгалтай газар юм байна. Би одоогоор яг очиж үзээгүйлдээ тэхдээ энэ зун заавал явж үзнэ гэж бодож байгаа. Зурагнаас нь харахаар тэнд яваад оччихсон юм шиг л мэдрэгдэж байна хэхэ.

Khovsgol lake beach
Хөвсгөл нуурын эрэг дээр нэг иймэрхүү өглөө болдын байна сайхан харагдаж байна уу мм тэр утаа нтр суунаглаад сайхан байнадаа.

Khovsgol lake /Up rise/
Үнэн тас.ком тэхүү. Нар мандаж байнаа. Амьд яваан хэрэг юу билээдээ энийг л очиж үзхийм шүү.

Сайхаан сайхан /Шинэ өглөө гэж та нарт цэнгэг агаар үнэртэж байна уу нтр хэхэ/

Khovsgol Lake
За энд бол харин нар жаргаж байна гүү ч юмуу мандаж байна заза аль нь ч байсан сайхан л харагждаж байнадаг. /Гайхалтай би зүэр л чимээгүй байлаа хэхэ хэлэх ч үг алга/

За тэгээд өдөр болохоороо нэг иймэрхүү харагддын байна /Эрэг дээр/

Өө солиотой. Нээрээ тэр ус нь үнэхээр тунгалаг, цэнгэг сайхан байгааз 5-н гүнд байгаа юм торохгүй харагддаг гэсэн хэхэ/залжийж ч магад /.

Wonderful wonderful…
Хэлэх үг байгаам биш биздээ та нөхдүүдэд хэхэ.

Гайгүй төсөөлдөг нэг нь төсөөлөөд үздээ энд та нар найзуудаараа тойрч суугаад юм ярижийнэ гээд тэгээд орой түүдэг асаагаад л галын наадам нтр хийгээд лол хэхэ би ерөөсөө л зуыг хүлээгээд галзуурах нь байна хэхэ лол.

Тайлбаргүй /beautiful/

Энэ бол Эгийн гол гээч нь байгаан Хөвсгөлд байдаг гэнэ. Усны уур юм. Эгийн гол -30 хэмд хөлдөх гээд усны гүнээс уур нь шахагдаж гарч байгаа нь энэ юм байна.

Ikh Uul /Sacred Mountain/ - Khovsgol aimag
Их Уул Хөвсгөл аймагт байдаг.

За өнөө Их Уулнаас чинь мандаж байна.

Хөвсгөлийн хаа нэгтээ. Намар цагаа гэж хөдөө бол хамгийн сайхан улирал мал сүрэг нь тарган цатгалан, идээ ундаа элбэг дэлбэг гээд намар бол нааааааяс гэж.

Үргэлж завгүй… /Зураг алаач гүү эсүүл нэг азрага хэхэ/

Mongolian Nomads
Монгол нүүдэл явж байна.


Адуунууд


Ирээдүйн адуучин залуу…

Морь унахыг ямар их хүсжийнаа.

Сайхан биш гэжүү…

Энэ амьтан байгаагүйсэн бол Чингис дэлхийн талыг эзлээч үү гүү ч ү лол хэхэ.

Ховд аймгийн хар усан нуур. Сайхан газар очиж үзжийсан даа харин.

Misleading Lake
Молиго нуур. Хагийн хар нуур гэдэг рүү нь хүмүүс явж байгаад замд энэ муутай дайралдаад тэгээд дандаа андуурдаг гэнэ шүү.



Ocean of sand in Khongoriin Els
Хонгорын элс торго шиг л байдын гэсэн үзээгүй ээ..

Under the sea :-)
Энэ нээрээ тэхдээ яг далай дор байгаам шиг харагдаж байгааз..

Rich of saxaul (Bayanzag)
Баянзаг гэдэг газар…

Заг гэдэг чинь ийм мод байдын шүү… Энэ майр элчтэй гэсэн түлэхэд…
Заг хөгширөхөөхөө элс болдог Захчин хөгширөхөөрөө тэх болдог гэж…

Баянзагт байдаг овоо гэнэ.

Aliens
Мэдээж говийн ганц чимэг тэмээг дурдахгүй бол болохгүй…
Noy they are, we are ALIENS

Тэрэлж

Цэнхэрийн халуун Рашаан
Хамгийн сүүлчийн загас баригдахын цагт
Хамгийн сүүлчийн горхи ширгэж дуусахын цагт
Хамгийн сүүлчийн мод тайрагдаж унахын цагт
Хүмүүн та мөнгийг идэж болохгүй гэдгийг мэднэ


Хагийн гол

The Eagle Бүргэд

Хоргын Тогой

Tranquililty
Хөдөөгийн амар амгалан… Энд очоод ядаад 1 хоночуул бөөн эрч хүч энерги дээ /юун фьюжин хол хэвт лол/

A Dragon
Үнэхээр сайхан байгаль… Монголчууд эртнээсээ л мөнх хөх тэнгэрээ шүтсээр ирсэн уламжлалтай. Тиймдээ ч өвөг дээдэс маань биднийгээ үргэлж харж ивээж байдгын нэг жишээ энэ буй за… Та нар тэр сүр хүчит лууг харж байгаа биздээ хэхэ…

Уулны цаана уул тэгээд уул дахиад л уул зөндөө уул бүр олон уул…

Khyargas Lake, Uvs aimag
Хяргас нуур, Увс аймагт байдаг би энийг үзэж байсан, би энд тоглож байсна, би энд сэлж байсан нтр хэхэ. Энэ нээрээ харагдаж байгаагаасаа ч гоё тэхүү…

For All The Fathers Over The World
Дэлхийн бүх аавуудад зориулсан хөшөө
За, энэ бол Говь-Алтай аймгийн Дарви сум, Ховд аймгийн Дарви сум 2ын нутгийн зааг дээр байдаг аавуудад зориулсан хөшөө. Монголд байтугай, дэлхийд ховор хөшөө гэж би бодож байгаа.
Энд ертөнцийн бүх аавыг
Уул болгон бөхлөв.
Удам хойчид нь мөнхлөв.
Үеийн үед үрийн үрд биширтүгэй.
ААВДАА БИ ХАЙРТАЙ
.

Өө бүр сэтгэл хөдөлгөөд хаячлаа ааваа хүү нь таньдаа хайртай шүү… /хэхэ сэдвээсээ хазаахнуудаа би чинь хэхэ сорри/

Элсэн тасархайг мэднэ биздээ.

Говийн ганц айл гээд нэрэлчий энийг хэхэ… Тэхдээ говь нутаг хамгийн сайхан гэж үнэн байх шүү.

1 Сэтгэгдэл:

Post a Comment