6/6/11

Мерлин Монрогийн ховор гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

new photo
20-р зууны Холивудын үзэсгэлэнт шаргал үст бүсгүй Мерлин Монрогийн ховор гэрэл зургийн үзэсгэлэн Нью Йорк хотын Вашингтон Скуэр зочид буудалд нээгдлээ.Урьд өмнө нь хэвлэл, сэтгүүл, болон зурагт хуудсанд огт гарч байгаагүй  нэрт жүжигчний гэрэл зургийг 1940-өөд оны үед фото зураглаач Муррей Гаррет авсан ажээ.Тэрээр “Мерлин Монрогийн зургуудаас муу гарсан зураг байхгүй.Учир нь Мерлин зураг болгон дээр гайхалтай гардаг байсан” гэжээ.Одоогоор бидэнд ил болсноор Монрогийн 400 гаруй зураг байдаг юм байна.Үзэгч танд сонирхуулахад өнгөрсөн зууны хамгийн тачаангүй бүсгүй тэрээр 1962 оны 8 арын 5-нд цэл залуухан 36 насандаа гэртээ таалал төгссөн юм.Хэдийгээр тухайн үед түүнийг нойрсуулах эм их тунгаар хэрэглэсний улмаас шооконд орж зүрх хаагдсан гэдэг ч одоо хэр зарим фэнүүд болон намтар судлаачид үүнд нь эргэлздэг юм.Тэд Мерлин Монрог улс төрийн золиос тэр дундаа тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кенниди, түүний дүү нар болох Боб, Роберт нарын дундын “секс тоглоом” болсон гэж үздэг.Түүнийг бүр амьдралынхаа сүүлийн саруудад Ерөнхийлөгч Кеннидигийн эхнэр, тэргүүн хатагтай Жаклинтай нөхрийг нь булаацалдаж хэл ам үүсгэх болсон тул Цагаан ордон цааш нь харуулсан гэж ярьдаг гэнэ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment