6/6/11

Газар аваад байгаа E.coli савханцарын вирус Германаас илэрчээ

new photo


Европт дэгдээд байгаа гэдэсний халдварт өвчний гол шалтгаан болоод буй E.coli гэдэсний савханцар Германы Саксон мужийн хүлээмжийн ногооноос илэрсэн нь ОУ-ын анхаарлын төвд ороод байна.Өмнө нь тус улсын эрх баригчид дээр вирусын зөвхөн Испаиар дамжин өөрийн улсдаа ирсэн хэмээн тэднийг буруутгаад байсан юм. Одоогоор дээрх өвчний вирус шош, буурцаг, вандуй зэрэг ногоонуудад агуулагдаж байж болзошүгй гэнэ.Германы мэдээллийн хэрэгслүүдээр салатанд хэрэглэгддэг шошны нахиа, брокколи, сармисны иш, улаан лууван, хүрэн манжин зэрэг ногоонуудыг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхааруулсан байна.Одоогоор халдварт өвчний улмаас 22 хүн нас барж, хоёр мянган хүн өвчлөөд байгаа ба ихэнх өвчтөнгүүдийн биеийн байдал хүнд байгаа аж.Гэдэсний өвчний ихэнх тохиолдол нь Герман улсын Гамбург хотод бүртгэгдээд байна.Түүнчлэн Европын бусад орнууд болох Швед, Дани, Голланд, Их Британид халдвар гарсан бөгөөд өвчлөгсөд Германд байж байгаад буцсан байжээ.Малын хоол боловсруулах эрхтэнд агуулагддаг E.coli бактери  түргэн хугацаанд хүнийг бөөрний дутагдалд оруулж, мэдрэлийн системийг нь гэмтээн, үхлийн аюулд хүргэж байгааг эмч мэргэжилтнүүд тогтоожээ.Испаниас Германд импортоор орж ирсэн өргөст хэмхнүүд өвчний гол шалтгаан болж байна гэж мэдээлж байсныг Испаний эрх баригчид үгүйсгэжээ.Тус улсын ногооны компаниуд уг мэдээллээс болж ихээхэн алдагдалд ороод байгаа бөгөөд Германы эрдэмтдийг шүүхэд өгнө гэж мэдэгдсэн байна.Гэвч Герман улс Испаний ногоог идэхгүй байхыг сануулсан нь зөв алхам болсон гэж үзэж байна.Учир нь Испаниас орж ирсэн өргөст хэмхнээс ч гэсэн харьцангуй аюул багатай ч мөн л гэдэсний  өвчин үүсгэдэг E.coli бактери илэрсэн юм.
Бэлтгэсэн: Х.Уламбаяр

0 Сэтгэгдэл:

Post a Comment