7/4/11
Гадаадад байгаа 9000 иргэнийг бүртгэсэн байна
Хилийн чанадад дахь иргэний шинэчилсэн бүртгэлд өнөөдрийн байдлаар 23 улсын хэмжээнд нийт 9000 гаруй иргэн бүртгэлдээ хамрагджээ.
БНСУ-д гуравдугаар сард бүртгэлийн ажил эхэлсэн бөгөөд тус улсад одоогийн байдлаар 6000 гаруй иргэн бүртгэлд хамрагдсаны 5000 орчим иргэний мэдээлэл шалгагдан баталгаажиж Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт нэр нь хүргэгдсэн байна.
Харин Монгол Улсын нутаг дэвсгэр дээр явагдаж буй иргэний шинэчилсэн бүртгэлд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 16-аас дээш насны нийт бүртгэгдвэл зохих 1889774 иргэний 1832148 иргэн буюу 97 хувь нь хамрагдсан бол 16-аас доош насны нийт бүртгэгдвэл зохих 799132 иргэний 767224 буюу 96 хувь нь эцэг, эх, асран хамгаалагч дээрээ бүртгэлд хамрагдаад байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment