7/4/11
Путин 3 жилийн дараа “Буриад Үнсгэлжин” дээрээ очжээ
ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин тус улсын өмнөд хэсгийн Буриадад ирээд байна.Тэрээр энэ үеэр тус БНУ-ын Тугнуй суурингаар орж бяцхан “Буриад Үнсгэлжин” нэр аваад байгаа өөрийн хуучин танил дээрээ зочилж, буриад цай, хоолоор дайлуулжээ.
Манай хойд хөршийн Засгийн газрын тэргүүн Владимир Путин бүс нутгуудад хийх ажлын айлчлалынхаа дагуу буриад БНУ-д ирээд байна.Тэрээр энэ үеэр орос даяар “Буриад Үнсгэлжин” хэмээх нэрлэгдсэн Даша охиныд очиж, буриад үндэсний хоол цайгаар дайлуулжээ.Энэ үеэр Дашагийн гэрийнхэн болоод сууриныхан Ерөнхий сайдыг хүндэтгэн Монгол ёсыг дагуу алд цэнхэр хадаг барьж, буриад үндэсний малгай бэлэглэснийг Путин тэнд байх хугацаандаа өмссөөр явсан нь нутгийн буриадуудад томоохон сэтгэгдэл төрүүлжээ.Бяцхан түүх сөхвөл 2008 оны шинэ жилийн өмнөхөн Владимир Путинийг телевизийн шууд нэвтрүүлэгт оролцох үеэр Тугнуй суурины 9 настай Даша Варфомолеева охин утсаар түүнтэй холбогдож сууринд нь томчуудад ажил олддоггүй, архидалт их.Зөвхөн эмэг эхийнхээ тэтгэврийн мөнгөөр гэр бүлээрэ амь зуудаг.
Эгчтэйгээ хоёулаа шинэ даашинзтай болохыг мөрөөддөг ч бидэнд мөнгө байхгүй гэдгээ Ерөнхий сайдад нуулгүй ярьжээ.Тэр даруйд Путин Даша охиныг Москвад урьж, эгч дүүст алдарт дизайнер Валентин Юдашкины гараар урласан Үнсгэлжингийн загвартай даашинз бэлэглээд сууринд нь соёл, боловсрол, спортын цогцолбор байгуулахаа амласан ажээ.Улмаар энэ явдлаас хойш цогцолборыг барьж эхэлсэн бөгөөд одоо ашиглалтад орох дөхжээ.Мөн хүүхдийн эндэгдэл багагүй гардаг тус сууринд 45 хүүхдийн ортой амаржих газрыг байгуулж өгчээ.Өчигдөр Тугнуйд ирсэн Ерөнхий сайд Владимир Путин дээрх цогцолборын барилгын ажлын явцыг үзэж, мөн орхигдсон фермийг сэргээх хэрэгтэйг суурины удирдлагад хэлжээ.Нэг үеэ бодоход Тугнуйн иргэд нутагтаа эргэж ирж аж төрөл нь дээшилсэн байна.Гэхдээ тус сууринд ажилгүйдэл их байгаа нь хүмүүсийн амьдралд хүндрэл учруулж байгааг Путин анхааруулжээ
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment