9/14/11

Мөрөөдлийн Америкийн 312 сая хүний 46 сая нь ядуу амьдралтай


Аз жаргал, баян тансаг амьдрал хайсан хүмүүсийн мөрөөдөл биелдэг гэх газар нь Америк хэмээн дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг билээ.Гэвч саяхан явуулсан судалгаагаар өнөөдөр тус улсын ядуу хүмүүсийн тоо 46 саяд хэдийн хүрсэн нь санаанд оромгүй явдал болжээ.Уг нь АНУ нь 312 сая хүн амтай юм.
Өрийн хямрал, ажилгүйдэл,  үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралаас болж АНУ супер гүрэн гэх байр сууриа алдсаар байна.Тус улсын хүн амын тооллогын товчооны судалгаа  дэлхийн хамгийн баян орны ядуусын тоо өнгөрсөн жил 46,2 саяд хүрснийг харуулжээ.Өөрөөр хэлбэл энэ орны зургаан хүн тутмын нэг нь ядуу гэсэн үг.Энэ нь өмнөх 2009 оны 14.3 хувиас 15.1 хувь хүртэл өссөн тоо.Үүний зэрэгцээ тус улсад эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй 49.9 сая хүн амьдарч байгаа ажээ.АНУ-д ядуурлын хэмжээ 1983 оноос хойш дээд амжилт тогтоогоод байна.Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АНУ-д нэн ядуу иргэдийн тоо улам нэмэгдсэн гэнэ.Өрхийн нийт орлого нь 22,314 ам.доллар хүрэхтэй үгүйтэй дөрвөн ам бүлтэй гэр бүлийг АНУ-д ядуу өрхөд тооцогддог.Харин жилд нийт 11,139 ам.долларын орлоготой хүнийг ядуу хүнд тооцдог байна.Тус улсад ядуусын тоогоор Миссисипи, Луизана, Колумбиа, Жоржиа, Шинэ Мексик болон Аризона муж тэргүүлж байна.Харин ядуурал хамгийн бага хувьтай байгаа нь Нью Хемпшир муж гэнэ.Тус улсад ажил хайсан хүмүүс асар олон байгаа авч зөөгч, ресепшен бүү хэл гэрийн үйлчлэгчийн ажил ч олдоход бэрх байгаа гэнэ.Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн Даваа гаригт  баян иргэдийн татварыг нэмэгдүүлэх замаар шинэ ажлын байр бий болгоход зориулж 447 сая ам.долларын хуулийн төсөл Конгресст оруулсан авч Бүгд Найрамдахчуудын зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан юм.Хэрэв уг хуулийг Конгресс баталвал ажил олгогчид, багш нар, гал сөнөөгчид, малын эмч нар болон жижиг бизнес эрхлэгчид ялангуяа  дэд бүтцийн төслийн ажилтнуудын орлогын татварыг багагүй хувиар буурах ажээ.Ерөнхийлөгч Барак Обама АНУ-ын эдийн засгийн хямралаас аварч чадах эсэхээс ирэх жилийн  ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших нь хамаарах юм.
 

0 Сэтгэгдэл:

Post a Comment