9/14/11

Үнээ хөхдөг нэг жаал хүү олныг алмайруулж байна


new photo
Камбожийн нэгэн хүү эцэг, эхээ ажил хайхаар төрөлх тосгоноосоо явсны дараа үнээний дэлэнгээс шууд сүү хөхөж уух болжээ.Хүүгийн өвөө Ом Оеунг хэлэхдээ өдгөө 1 нас 8 сартай Та Сопхат нь тугал эхээ хөхөж байхыг хараад өнгөрсөн 7-н сараас эхлэн тугалын дуриаж, үнээг хөхөх болсон байна.Тэрээр эхлээд ач хүүгээ үнээ хөхөж байхыг нь хараад болиулсан ажээ.Дараа нь ач хүү нь энэ үйлдлээ давтан хийсээр байсан бөгөөд хөхнө хэмээн чангаар орилж эсэргүүцэл үзүүлдэг болсон гэнэ.Түүнээс хойш өдөрт нэгээс хоёр удаа үнээ хөхдөг болжээ.Сопхат нь эцэг, эхээ ажил хайхаар Тайланд руу явснаас хойш баруун хойд Камбожийн Сиэм Рэап мужид эмээ, өвөөгийн хамт амьдарж байгаа юм.Хүүгийн өвөөгийн хэлж буйгаар тус үнээ хүүг хөхөж байхад дургүйцдэггүй боловч ач хүү нь ийнхүү үргэлжлүүлэн хөхсөөр байвал эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх вий гэж санаа зовж байгаа гэнэ.
                                                                                                                                                                              Х.Уламбаяр

0 Сэтгэгдэл:

Post a Comment