9/10/11
Оюутны 500,000 –ийн тэтгэлэг коллежуудыг ялгаварлан орхигдуулжээ
Хүний хөгжил сангаас их дээд сургууль коллежид суралцагсдад 500.000 төгрөгийн тэтгэлэг олгооод байгаа . Харин нарийн мэрэгжлийн тусгай дунд мэргэжилтэн бэлтгэдэг коллежийн оюутнуудад өнөөдрийг хүртэл 500,000 ийн тэтгэлэг олгоогүй байна. Нарийн мэрэгжлийн ажилтан бэлтгэх нь хүн амыг ядуурлаас аврах гол гарц ч тусгай дунд мэргэжилээр суралцагсдаа Хүний хөгжил сангийн 500 мянга, төрийн албан хаагчдын хөнгөлөлт зэрэг тэтгэмжүүдээс хассаар өдий хүрчээ. Өнгөрсөн жилээс их дээд сургууль коллежид суралцагсдад Хүний хөгжил сангаас 500, 000 ийн тэтгэлэг олгож эхэлсэн. Энэ жилаас орой эчнээ магистр доктор бүгдэд олгоно хэмээн тунхаглаад байгаа. Гэвч өнгөрсөн жил Барилгын коллеж, Технологийн коллеж тэргүзтэй коллежуудад тусгай дунд мэрэгжлээр суралцагсдад олгоогүй байна. Энэшийдвэрээ баклавраас дээш мэрэгжилтэн бэлтгэдэг сургуулиудад олгосон хэмээн мэдэгджээ. Төрөөс мэрэгжлийн сургалт үйлдвэрийн төвүүдийн оюутанд сар бүр тэтгэлэг олгож байгаа ч тусгай дунд мэрэгжилтэнээр сурч байгаа оюутнуудад бас л хамааралгүй юм Иймээс бүтээн байгуулалтын салбарт хамгийн эрэлттэй байгаа тусгай дунд мэрэгжилээр сурч байгаа оюутнуудад бусад оюутнуудын адил тэтгэмж олгохоор хөөцөлдөж байгаа юм байна. Монгол улсад нарийн мэргэжилтэй ажилтан дутмагаас барилга, зам гээд бүтээн байгуулалтын салбарт Гадаадынхан орж ирж ажиллаж байгаа. Бүтээн байгуулалтын ажлыг үндэсний мэргэжилтэй ажилтанаар хангахаар ажиллаж байгаа сургуулиудын нэг Политехникийн коллеж. Энэ сургууль өнөөдөр 9, 11-р анги төгсөгчдийг барилгын анхан шатны мэрэгжлээр , насанд хүрэгчдэд барилгын 1 жилийн сургалт, мөн барилгын нарийн мэргэжилээр тусгай дунд боловсрол эзэмшүүлж байна. Политехникийн коллеж Монголоос анх удаа олон улсад магадлан итгэмлэгдсэн нь манайд бэлгэгдсэн мэргэжилтэй ажилтнууд гадын жишгээс дутахгүй байгааг харуулна. Төрөөс мэрэгжилтэй ажилтан бэлтгэхэд онцгойлон анхаарч, МСҮТ д суралцагсдад сар бүр тэтгэлэг хүртэл олгож байгаа. Харин тусгай дунд мэргэжилээр суралцагсдаа Оюутны 500, 000 аас орхигдуулсан алдаагаа энэ жил давтахгүй гэдэгт коллежууд найдаж байгаа юм байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment