9/11/11

Монголд Олимп болох уу


“Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2040 оны зуны олимпийг эх орондоо зохион байгуулна” гэх мэдээлэл Хятад улсын “Чайна Дейли” сонинд нийтлэгджээ“Монголчууд эрт дээр үеэс эрийн гурван наадам хийж ирсэн ард түмэн. Нэг үгээр хэлбэл Монголчуудын амьдралд спорт тун ойрхон байсан” хэмээн Ерөнхийлөгч Олон Улсын Олимпийн Хорооны Ерөнхийлегч Жак Роггетойуулзахдаа хэлжээ.
Мөн “2008 оны Бээжингийн олимп Монголын тамирчдад маш ээлтэй байсан. Одоо бид Лондонгийн олимпод бэлтгэж байна” гээд 2040 оны олимпийг эх орондоо зохион байгуулах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хариуд нь Жак Рогге “Сайхан санаа байна. Монголчууд энэ зорилгодоо хүрнэ гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.



Д.Бумчин
Эх сурвалж: “Нийслэл таймс”

0 Сэтгэгдэл:

Post a Comment