12/15/11

Монголбанкнаас алт, мөнгөн эдлэл алдагджээ



Монгол банкны эрдэнэсийн санд хадгалагдаж байсан алт мөнгөөр урласан их хэмжээний бурхан, шашны эд зүйл алдагджээ.

Эдгээр алдагдсан эд зүйлс нь Гандантэгчилэн хийдийн өмч байсан аж. Социализмын үед тус хийдээс тевбанкны эрдэнэсийн санд шилжүүлэн өгсөн байна. Харин төв Гандан буцаан авах хүсэлт гаргасны дагуу тооллого хийж байгаад алга болсныг нь мэджээ.

Энэ хэргий Нийслэлийн Прокурорын газар хянаад харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Прокурорын хэлтэст шилжүүлсэн аж. Харин УМБЕГ-ын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн дээрх эдлэл хэзээ, ямар замаар алга болсныг тогтоохоор шалгаж байгаа гэнэ.

Одоогоор эрдэнэсийн эд зүйлсийн үнэлгээ, хэмжээ тодорхойгүй байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment