12/15/11

Багш нарын ажил хаялтанд эмч, түргэний ажилтан, гал командынхан нэгдэнэ



Орон даяар үргэлжилж байгаа багш нарын ажил хаялтыг соёл урлаг, эрүүл мэндийн салбарынхан, хүчний байгууллагууд дэмжиж энэ тэмцэлд нэгдэж байгаагаа өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. Хэрвээ Засгийн газар багш нарын шаардлагыг хүлээн авч яаралтай арга хэмжээ авахгүй бол яаралтай түргэн тусламж, гал командынхан мөн соёл урлагийн байгууллагууд ажил хаяхад бэлэн гэдгээ зарлалаа. 2 дахь өдрөө үргэлжилж байгаа багш нарын ажил хаялтыг дэмжиж байгаагаа илэрхийлж хөдөө орон нутгаас багш нарын төлөөлөл ирсэн бол их дээд сургуулийн багш нарч энэ тэмцэлд нэгдэж ороход бэлэн гэдгээ мэдэгдэж байна. Түүнчлэн эмч нар хэдий тангараг өргөсөн ч гэлээ засгийн газар гурван талт хэлэлцээрт тусгасан үүргээ яаралтай биелүүлэхгүй бол ажил хаяхад ч бэлэн гэдгээ мөн мэдэгдэж байна. Энэ мэтээр амалснаа мартсаар ирсэн засгийн газарт эмч багш урлаг соёл, хүчний байгуулагынхан ээлж дараалан сануулга өглөө. Тэд мөн энэ ажил хаялтын буруутан Засгийн газар өөрөө гэдгийг ч санууллаа. Учир нь Монгол улс мөнгөгүйдээ ард иргэдийнх нь амьдрал дорой цалин орлого бага байгаагүй. Харин эрх баригчдынх нь зорилго явцуу, аминчхан , улс орны ард иргэдийн эрх ашгаас илүү бүлэглэл фракцийн эрх ашиг өндөрт тавигдсаар ард түмэн ийнхүү босоход хүрсэн гэдгийг тэд хэллээ. Баялагийг ард түмэн өөрснөө бүтээдэг мөртлөө үр шимийг нь тэд биш эрх баригчид хүртсээр ирсэн нь шударга биш. Үүний улмаас нийгэмд баян хоосны ялгаа газар авч, ядуурал 40 хувьд хүрч, эрүүл мэнд боловсрол, хууль хяналтын салбар уналтанд оржээ. Тиймээс багш, эмч, соёл урлаг, хүчний байгууллагын ажилтнууд ийнхүү эсэргүүцэж, хийж байгаа хөдөлмөрөө бодитойгоор үнэлүүлэхийг шаардаж байна. Төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэрийг 12 оны 1 сарын нэгнээс нэмэхийг шаардаж хувийн хэвшлийнхний цалинг энэ жишгээр хамтын гэрээ хэлэлцээрээр нэмэхийг ч шарадлаа. Энэ бүх шаардлага эцэстээ нийгмийн баялагийн тэгш бус хувиарлалтын эсрэг нийгмийг өөрчлөх тэмцэл гэж МҮЭХ тодорхойлж байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment