1/27/12

Монгол улсад хариуцлага тооцох тогтолцоо хэт шоронжсон байдалтай байна



Монгол улсад өнөөдрийн байдлаар 5000 гаран хүн биеэр ял эдэлж байгаа гэсэн статистик тоон мэдээ байдаг.Гэхдээ тэдгээр ял эдэлж байгаа хүмүүсийн цөөнгүй нь зайлшгүй ял эдлэх шаардлагаүй нөхцөлд байдаг ч хуулинд тусгагдсаны дагуу шорнод биеэр ял эдлүүлдэг.Тэгвэл энэхүү тогтолцоог тодорхой хэм хэмжээтэйгээр өөрчлөх боломжтой эсэх дээр хууль хэрэгжүүлэгчид нээлттэфй хэлцсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хэрэгжүүлж байгаа иргэний , захиргааны болон эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нээлттэй хэлэлцүүлэг энэ өдөр зохион байгуулагдлааХэлэлцүүлэгт хууль зүй дотоод хэргийн яам болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон хуульч эрдэмтэд оролцсон. Хэлэлцүүлгийн үеэр олно сонирхолтой асуудалыг хөндөж байсаны дотор монгол улсад мөрдөгдөж байгаа зарим хариуцлага тооцох тогтолцоог өөрчлөх хэрэгтэйг гэсэн санааг энэ салбарын эрдэмтэд гаргаж байлаа.Учир нь өнөөдөр манай улсад мөрдөгдөж байгаа хариуцлага тооцох механизм нь хэт шоронжсон. Хатуу чанга байгааг шүүмжлэх хүүмүс байсан.Өөрөөр хэлбэл тухай хүний хийсэн хэргийн хариуцлагыг шууд шоронгоор дамжэуулах бус бусад хэлбэрээр албадан хөдөлмөр эрхлүүлэх , олон улсад шижиг болсон олон аргуудыг нэвтрүүлэх тал дээр санлуудыг гаргаж байлаа. Ер нь бол энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь хорих ял эдлүүлэх тогтолцоог хөгжлийн өнөөгийн шаардлагад нийцсэн нийгэм эдийн засгийн ач холбогдолтой тогтолцоонд шилжүүлэх.Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлтийг эрчимжүүлэх , зэрэг үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн эрх зүйн шинэ зохиоцуулалттай болох явдал юм байна

0 Сэтгэгдэл:

Post a Comment