1/27/12
Монгол ардын “Шударга ёс” бүлгэм: С.Батболдын ЗГ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой
Монгол ардын шударга ёс бүлгэмээс одоогийн засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Тус бүлгэм нь нийт 1500 гаруй гишүүнтэй юм байна. Одоогийн МАН нэрээ солих тэр цагт олон гишүүд дэмжигчид нь удирдлагууддаа итгэл алдарч салан одсон. Тэдний нэг нь намын доторх анхны жигүүр болох “Шударга ёс” бүлгэм юм. Тэгвэл тэд МАН-ыг удирдлагууд нэгхэн сонгуулийн хугацаанд үндсэн хууль зөрчсөн, хариуцлагаас бултаж нэрээ солисон, 7-р сарын 1нийг эхлүүлсэн, татварын мөнгөөр ордон бариулсан, ард түмнийг туйлд нь ортол ядууруулсан гээд дэндүү олон алдаа гаргасан. Тэгээд ч хамтарч төр барьж байсан АН хамтрахаас татгалзсан учир батболдын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэж мэдэгдлээ. Монгол ардын шударга ёс бүлгийнхэн үргэлжлүүлэн сүүлийн үед МАН-ын явуулж байгаа бодлого 1930-д оны үеийн гитлерийн намынхантай адил болсон. Тиймээс 5 хан сарын дараа болох сонгуульд ард иргэд хэнийг сонгохоо одооноос маш сайн бодох ёстой. Дахин өөрсдийгүүй битгий элгээрээ мөлхүүлээрээ гэж онцлон хэлж байсан.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment