2/10/12
Оюутны хотхоны газрын асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна
Монгол улс ардчилсан нийгмэд шилжсэнээс хойш улсын хөрөнгө оруулалаар ганц ч эмнэлэг, их дээд сургууль баригдаагүй. Гэтэл томоохон худалдааны төв, зочид буудал, караоке олноор сүндэрлэсэн. Манай сэтгүүлч, өнгөрсөн жил шаваа тавьсан хүүхдийн эмнэлэгийн барилга хэзээ дуусах болон 2010 оноос яригдсан оюутны хотхоны барилга хэзээ эхлэх талаар тодруулсан байна. Одоогоос 2 жилийн өмнө оюутны хотхон барих болсон талаараа төр засгийн удирдлагууд хэвлэл мэдээллээр ярьж эхэлсэн. Газраа найлайх дүүрэгт гэж тогтсон гээд хотхоны зургаа хүртэл харуулж байлаа. Гэтэл яг барилга барих болоход тэр газар нь мөнх цэвдэгтэй, бас алтны судалтай гэдэг нь тогтоогдоод хотхон баригдах ажил зогсов. Уг нь барилгын загвараа гаргаж олон нийтэд сайн хүн болж харагдах гэж синсацлахаасаа л өмнө тухайн газартаа судалгаа хийсэн байх ёстой. Гэтэл тэд тэгээгүй. Баахан мөнгө төгрөг зарж төсөл хийн хотхоны зургаа хүртэл гаргасан ч ингээд бүх зүйл нурсан. Тиймээс дахин газрын эрэлд гарч саяхан багануур дүүрэгт оюутны хотхоноо барихаар болсон байна. гэтэл тухайн газарт нь бас л аль хэдийнээ 31 аж ахуй нэгжийн мэдэлд орсон байжээ. Энэ мэтээр хөгжлийн гарц болох мэдлэгтэй чавдартай боловсон хүчин бэлтгэхэд хамгийн бат суурь болох оюутны хотхоноо барих гээд газраа ч шийдэж чадахгүй 2 жил болж байна. Тэгэхээр, энэ зун ашиглалтанд орно гэж төлөвлөж байгаа тус эмнэлэг бүрэн ажиллаад эхэлвэл, олон эхчүүдийн ядахнаа хүйн халварт нялх үрээ алдана гэж айдас байхгүй болох юм. Гэсэн ч хэн ч бусдад үнэгүй үйлчилдэггүйн адилаар борогоолд компани 6,2 тэрбум төгрөг зарцуулж эмнэлэг бариулсныхаа оронд монголчуудаас юу авсан бол? Энэ мэтээр улс орны ирээдүйг гэрэлтүүлэх чадвартай боловсон хүчин бэлтгэхэд чухал суурь болох их дээр сургуулийн барилга, чухал хэрэгцээтэй эмнэглэг барих болохоор монгол төр хөдлөхгүй хэрнээ том том цамхаг худалдааны төвүүд барихад хотын төвийн газраа хүртэл чөлөөлж өгөөд байгаа нь монголын өнөөгийн төр дамдуурсны тод жишээ биш үү?
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment