2/13/12
Алимнаас улаан хачиг илэрчээ
Импортоор нийлүүлэгдэж буй хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа жимс ихэвчлэн урд хөршөөс орж ирдэг. Эдгээр бүтээгдэхүүнүүд хүйтэн сэрүүний улирал хөлдөж муудах нь элбэг. Манайхан өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаардаггүйдээ тэр юм уу аль эсвэл халаасанд байгаа мөнгөндөө захирагдаад тэрүү хаа дайралдсан газраас стандартын бус хүнсий бүтээгдэхүүн авч хэрэглэдэг.
Энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж элдэв янзын өвчин тараах магадлалтай. Өнгөрөгч долоо хоногт Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ирсэн шуурхай мэдээллээр нэр бүхий аж ахуй нэгж, иргэний импортлосон 4.2 тн алимнаас шинжилгээ хийхээр дөрвөн кг алимд сорилт шинжилгээ хийжээ. Гэтэл шинжилгээний хариу хүний санаанд оромгүй гарсан байх юм.
Эх сурвалжийн мэдээллээр шинжилгээнд хамрагдсан алимнаас жимсний улаан хачиг буюу “panonychus ulmi”- ны өндгөөр бохирлогдсон нь тогтоогдсон байна. Хөнөөлт шавьжийн өндгөөр бохирлогдсон алимны дээжийг Хилийн мэргэжлийн хяналтын албаны УХХЦХ-ын улсын байцаагч Б. Мөнхчулуун, ЭАХСХ-ын улсын байцаагч Ц. Тогтохсүрэн нар 004082 тоот протоколоор Нэгдсэн лабораторид ирүүлсэн аж.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment