5/23/11

Ажлын байран дээрх бэлгийн дарамт амьдрал болсон анхны тохиолдол ..

Жүжигчин  И.Одончимэг ”Алаг нүдэн Одноо Алла Пугачева, Мадонна нарын жишгээр дүүмэд залуутай ханилав” хэмээн олныг шуугиулж, нэг хэсэгтээ л хэвлэлийн бай болсон билээ. Түүний сонголт  “Х-Түц” хамтлагийн хамгийн сайхан залуу  гэгддэг Т.Бархүү байв. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Хошин урлагийн ямар ч авьяасгүй Т.Бархүүгийн цаашдын карьер Одноо байлаа, Одноо нялх амрагаа тогтоох гэж үйлээ үзэж байна, Одноо бол Бархүүгийн бэлдээд тавьсан хөрөнгө, Бархүү урвалаа, хуурлаа” гэх мэт тэднийг тойрсон хэл ам тасраагүй. Энэ бүхэнд тэд “Хайр сэтгэлд насны зөрүү хамаагүй гэдгийг бидний амьдрал харуулах болно” гэж илүү дутуугүй ганц өгүүлбэрээр хариулдаг байсан. Гэвч Бархүүд дурласан охид үсээ зулгааж, үгээ барж УГЖ Одноог муучлах явдал ч гарсаар байгаа. Нэгэнт Бархүүгийн үрийг тээж яваа нь хэвлэлээр ил болох үед тэдний талаар нэгэн онигоо маягийн ч юмуу, “олио” маягийн ч гэхээр юмуу олиггүй үг гадуур тархжээ. Өөрөөсөө үе мултарсан Бархүүтэй ханилсан гавьяатыг маань “Ажлын байран дээрх бэлгийн дарамт амьдрал болсон анхны тохиолдол” гэсэн муухай үгээр зүйрлэсэн байх юм. Гэвч цаг хугацаа бүхнийг харуулдаг хойно, энэ мэт муу үг ч яамай. Хосууд энэ байтугай бэрхшээлийг ардаа орхин удахгүй үрийн зулай үнэрлэхээр хөл нь газар хүрэхгүй баярлаж явна. Гавьяатын сэтгэл яг л анх удаа ээж болох гэж байгаа мэт их догдолж байгаа аж. Жүжигчин бүсгүйн ганц охин ч, дүүгээ тэсэн ядан хүлээж байгаа гэнэ шүү. Ямартай ч “залуу” хосдоо аз жаргал хүсье ээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment