6/21/11

Оросын агаарын тээврийн Ту-134 онгоц осолдож, 44 хүн амь насаа алджээ


Өчигдөр орой Москвагаас Карелийн Петрозаводск руу ниссэн Оросын "РусЭйр" компанийн Ту-134 онгоц осолдож, 44 хүн амь насаа алдсан байна.Онцгой байдлын яамнаас мэдээлж буйгаар онгоцнд 43 зорчигч болон нисэх багийн 9 гишүүн байсан гэнэ. Осолдсон онгоц нь Москвагаас 22.30 цагт нисэж, Карелийн БНУ-ын нийслэлд буух байсан боловч 23.40 цагт Петрозаводскийн онгоцны буудлаас нэг километрийн зайд  хүчтэй газардсаны улмаас осолдож, яах ихийн зуургүй шатаж эхэлсэн байна.Одоогоор хэргийн газар аврах ажиллагаа явагдаж дууссан бөгөөд аврагчид 8 хүн болон 1 хүүхдийг эмнэлэгт хүргэсэн байна.Тэдний дотор онгоцны үйлчлэгч бүсгүй болон 10 настай хүү байгаа ажээ.Гэвч тэдний бие маш муу байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.Мөн хэргийн газар шинжээчид амь үрэгдэгчдийн цогцсыг таних ажилыг эхлүүлсэн бөгөөд зарим цогцос тийм гэхийн тэмдэггүй болтлоо шатаж эрэмдлэгдсэн гэнэ.Ослын газраас мэдээлж буйгаар сүйрсэн онгоцны сэг хэсгүүд орон сууцнуудын хажууханд байгаа бөгөөд онгоц ойр хавийн байшинг мөргөх аюул тун ойрхон байсан ажээ.Амиа алдагсадын цогцоснууд эдгээр байшингуудын ойролцоо шидэгдсэн байсан бөгөөд ослын газрын дүр зураг нүд хальтрам байна гэж нүдээр харсан гэрчүүд мэдээлжээ.Оросын Онцгой байдлын яам аврах ажиллагаа дууссан учир одоо юуны түрүүнд онгоцны 2 ширхэг хар хайрцагийг хайх ажлаа эхлүүлжээ.Дээрх хайрцагнуудад онгоц осолдохоос өмнөх техникийн үзүүлэлт болон нисэх багийн гишүүдийн яриа байгаа юм.Болсон үйл явдалтай холбогдуулан Кареллийн БНУ-ын тэргүүн Андрей Нелидов ослоор амиа алдсан иргэд болон эмнэлэгт хэвтэгсэдийн ар гэрийнхэнд тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна.Мөн "РусЭйр" агаарын тээврийн компани ослоор амь үрэгдсэн болон бэртэж гэмтсэн иргэдийн ар гэрийнхнийг Карель руу хүргэж өгөх тусгай үүргийн онгоц гаргаж өгөхөөр болжээ..

0 Сэтгэгдэл:

Post a Comment