6/21/11
90 жилийн ойн баярын зардал ч өндөр, өртөг ч өндөр болохнээ
Наадмын нээлтийн тасалбар 13-24 мянган төгрөгний үнэтэй.
Зөвхөн хүнсний үйлчилгээнд зөвшөөрөл олгоно. Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, их Монгол улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярыг Монголчууд удахгүй тэмдэглэнэ. Түүхэн тэмдэглэлт олон ой тохиож багйаа учир энэ жилийн баяр наадамд өмнөхөөсөө 2 дахин илүү буюу 1,3 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөж байна. Энэ хэрээрээ наадмын бай шагнал өндөр байгаа бол өртөг ч өндөр байх шинжтэй байна. Энгийн жилүүдийн наадамад түрүүлсэн бөх 2 сая төгрөгийн шагналтай байдаг бол энэ жил 7,5 дахин их буюу 15 сая төгрөгийн шагнал хүртэнэ. Харин түрүүлсэн морьны эзэн 600 мянган төгрөгөөр шагнуулдаг байсан бол одоо 5 сая төгрөгөөр шагнуулахнээ. 300 мянган төгрөгний бай шагналтай байсан сур харваа эрэгтэй эмэгтэй тус бүр 4 сая төгрөгөөр байлуулахнээ. Энэ мэтээр энэ жилийн баяр наадмын бай шагнал урьд байгаагүй өндөр байхнээ. Үүнийгээ дагаад ч үзүүтэй наадам болно гэж үзэж байна. Харин үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээдэг наадмын нээлтэнд 1000 морин хуурч хуурдаж 100 уртын дууч дуулна гэх зэргээр сонин содон зүйл их байна гэж төлөвлөж байна. Наадамчин олон наадмын нээлтийн ажиллагааг болон бөхийн барилдааныг үзэхийн тулд төв цэнгэлдэх хүрээлэнд орох тасалбарыг 13-24 мянган төгрөгөөр худалдаж авах болж байна. Худалдаачин олон наадмын үеэр ашиг орлогоо ахиулна гэж анаж байгаа бол энэ жил зөвхөн хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд л ийм боломж олдохнээ. Баяр наадмын үеэр төв цэнгэлдэх бараан зах шиг болчихдогийг санаж энэ жил барааны зөвшөөрөл олгохоо зогсоож байна. Харин наадамчин олон машиныхаа зөвшөөрлийг 3-20 мянган төгрөгөөр худалдаж авна. 8 янзын зөвшөөрөл олгоно. Төрийн өндөр албан тушаалтан, элчин сайдын яамд, жуулчид 20 мянган төгрөгөөр АДЖ зөвшөөрлүүдийг авах бол , төрийн болон төрийн бус байгууллагуудын машин 15 мянган төгрөгний Б зогсоолд зогсоно. Харин 10 мянган төгрөгний Ү, цэнхэр М зогсоолд үйлчилгээ эрхлэгчид, 3-8 мянган төгрөгний үнэтэй улаан М,Г зогсоолуудад наадамчин олны машин зогсох боломжтой. Гэхдээ Улаан М зогсоол төв цэнгэлдэх хүрээлэнд хамаарахгүй юм. Автомашины зогсоолын зөвшөөрлийг 7 сарын эхээр хэвлэж ЗЦГ-аар дамжуулан тараах юм. 4 их ой тохиосон Монгол наадмыг ёурвалжлахын тулд гадны сурвалжлагчид 100 доллараар эрх авна. Харин дотоодын сурвалжлагчид 15 мянган төгрөгөөр мандат авах юм байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment