6/28/11

Барак Обамагийн сенатын суудлыг зарах гээд 300 жилийн ял авлаа


АНУ-ын Иллинойс мужийн захирагч асан Род Благожевич Барак Обамагийн Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө эзэмшиж байсан Сенатын суудлыг худалдахыг оролдсон хэмээн яллагдаад байна.Шуугиан тарьсан түүний хэрэгт Чикаго хотын шүүх 300 жилийн хорих ял өгөхөөр төлөвлөж байна.  Чикаго дахь Холбооны шүүхийн хоёр дахь шатны шүүх хурлаар ноён Благожевичийг  хээл хахуулийн 20 хэргээс 17 хэрэгт буруутайг тогтоожээ.Тэрээр хамгийн гол нь өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обамагийн өөрт нь үлдээсэн сенатын суудлыг өөрийн ашиг хонжоо олох хэрэгсэл болгох гэж байсан ажээ.Өөрөөр хэлбэл өөрөөр бэлгэдлийн шинжтэй сенатын гишүүн болж, бусдын гар хөл болохоыг хүсэж байжээ.Мөн тэрээр дээрх хэргүүдээс гадна мужийн эмнэлэгүүдийн удирдлагуудаас буяны сан байгуулах нэрийдлээр мөнгө авч байсан нь илэрчээ.Ардчилсан намын гишүүн түүнийг шүүх цагдаа авилгалын хэрэгт сэжиглэн 2008 оны сүүлээр баривчилж, бүрэн эрхийг нь түтгэлзүүлсэн юм.Гэвч Благожевич мөрдөн байцаалтын үеэр худал мэдүүлэг өгч байсан төдийгүй өөрийгөө огт гэм буруугүй гүтгэгдэж байна хэмээн үзсээр байжээ.Улмаар 3 жил үргэжилсэн байцаалт, шүүх хурал өнөөдөр эцсийн шийдвэрээ гараж түүнд 300 жилийн хорих ял өгөхөөр болоод байна.Түүнд Ерөнхий шүүгч ялын тогтоолыг уншиж өгсний дараа Благожевич "Би ядаж гэртээ очоод 2 охиндоо баяртай гэж хэлмээр байна.Зүгээр л бүх зүйлсийг эхнээс нь, 0 цэгээс нь эхэлмээр байна.Надад өөр хэлэх үг үнэндээ алга” гэсэн байна.Хамгийн сонирхолтой нь Благожевич нь Холбооны шүүхэд татагдаж буй Иллиноис мужийн 2 дахь захирагч юм.Өмнө нь тус мужийн өмнөх амбан захирагч Жорж Райан мөн л авилгал хээл хахуулийн хэрэгт холбогдон шоронд хоригдож байгаа юм.Юутай ч Ерөнхийлөгч Барак Обамагийн улс төрийн гараагаа эхэлж байсан тойрогт энэ мэт хэргүүд ээлж дараалан гарсаар байгаа нь түүний нэр хүндэд сөргөөр нөлөөлж буй нь дамжиггүй юм.

0 Сэтгэгдэл:

Post a Comment