6/28/11
Монголд нүдний нисдэг эмнэлэг иржээ
Олон улсын нарийн мэргэжлийн нүдний эмч нар ирж 21 хоногийн сургалт хйиж байна
Олон улсын нүдний эмч нар 200 гаруй хүнийг үзэж шаардлагатай хүмүүсд хагалгаа хийж байна. Олон улсын нарийн мэргэжлийн нүдний эмч нар монголд өөрсдийн орибус нэртэй онгоцтойгоо ирээд 7 хонож байна. Орибус гэдэг нь нүдний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага юм.Одоогоор энэ онгоц нь чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын каргоны хэсэгт зогсож байгаа.Манай улсад 21 хоногийн хугацаантай сургалт зохион байгуулахаар ирсэн юм.7 хоногт 3-4 н нүдний нарийн мэргэжлийн эмч нар ирж ойролцоогоор 25 хүн үзэж, шаардлагатай тохиолдолд эдгээр хүмүүсээс зарим нэг хүнийг сонгон авч нүдний нарийн мэргэжлийн хагалгаааг орибус онгоцондоо хийж байгаа юм.тэд зөвхөн хагалгаа хийж хүн үзээд зогсохгүй,эмнэлгийн инженер техникийн ажилчдад эмнэлгийн тоног төхөөрөмжийг хэрхэн засах талаар сургалт зохион байгуулж байна.Манай монголын 1.2.3 р эмнэлэг,хувийн нүднийн эмнэлгүүдийн эмч мэргэжилтнүүд одоогоор орибус онгоцонд ажиллаж,танилцаж,нүдний нарийн мэргэжлийн хагалгаа хийх явцыг сонирхжээ.Дашрамд сонирхуулхад дэлхийн дахины нүдний эрүүд мэндийг хамгаалах зорилготой тус байгууллагынхан манай улсад 1980 аад оны сүүлээр энэ онгоцтойгоо ирж байжээ.Орибус онгоцонд хагалгаа хйиж үзүүлж байгаа хүмүүсийн хувьд урьдчилж хэдэн сарын өмнөөс оочир дугаар авч үзүүлж байгаа юм.Энэ байгуулллагынхан ирэх сарын 7 ныг хүртэл манай улсад ажиллахнээ.
Т.Амаржаргал
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment