6/21/11
“Гал үндэстэн” Сэлэнгэ аймгийн 3 сумын нутагт ажиллаад ирлээ
Монголын баялагийг хятадууд хулгайгаар зөөсөөр байна. Голын сав ойн сан газарт ашигт малтмал эрж хайх олборлохыг хориглоод жил гаран болж багйаа ч хуулийн дагуу хязгаарлалтын бүсэд орсон уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юмаа. Улс орны хуулийг уландаа гишгэж эх болсон байгалиа сүйтгэж байгаа эдгээр компаниудаас газар нутгаа чөлөөлөхөөр мордсон Гал үндэстэн хөдөлгөөнийхөн нийслэлд иржээ. Тэд Сэлэнгэ аймгийн 4 голын сав газарт төрийн хяналт алдагдсаныг зарлалаа. Монгол улсын хууль дүрмийг уландаа гишгэж багйаа уул уурхайн компаниудаас газар нутгаа чөлөөлж авахаар Гал үндэстэн хөдөлгөөн 2 хуваагдан явсан. Эхний хэсэг Сэлэнгэ аймгийн Баянгол, ТҮнхэл сумд Дархун-Уул аймгийн Шарын гол сумд, 4 голын сав газраар яваад иржээ. Тэд голын сав ойн санд багтаж байгаа хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулсан, явуулж багйаа 13 компанид тулган шаардах бичиг өгч, хуриуг бичгээр авчээ. Гал үндэстэн холбооныхны газар дээр нь очиход дээрх компаниудаас цөөнгүй нь нууцаар ажиллаж байсан байна. Тухайлбал Сэлэнгэ аймгийн баянгол сумын нутаг Нарангийн голын аманд Пунасэла Майнинг гэх Хятадын компани дээрээ агуулах барин өнгөлөн далдлаж харин дотроо алт олборлож байсан байна. Ингэж Монгол улсын хуулийг уландаа гишгэсэн Хятад компаний ажилчид ч МОнгол улсад хууль бусаар оршин сууж байжээ. Гал үндэстэн хөдөлгөөнийхнийг очиход уулруу гарч зугатсан Хятад ажилчдын орхисон энэ бичиг баритнаас харахад аль 2009 онд хугацаа нь дууссан Хятадууд Монгол улсад орогнож хулгайгаар баялагийг нь цөлмөсөөр байна. Яг энэ мэтээр Сэлэнгэ аймгийн дээрх сумдын нутагт ой мод ууланд энд тэнд хятадууд бөөн бөөнөөрөө бүгэж хулгайгаар алт олборлож байдгийг нутгийн иргэд ярьсэн байна. Гэвч байдал ийм байхад нутгийн удирдлагын зүгээс үүнд тавьсан хяналт байхгүй байгааг нүдээр үзсэн хөдөлгөөнийхөн хэлж байна. Эрх баригчид гоё сайхан уриатай мянган хууль батлаад ч энэ нь амьдрал дээр хэрэгждэггүй. Төр өөрөө ч хэрэгжүүлэхийг хүсдэггүй лоббинд автдагийн захын жишээ энэ. Эцэст нь эх болсон байгаль энгийн иргэд л хохирч байгааг Гал үндэстэн хөдөлгөөн сануулж энэ төрд эзэн байгаа бол эх нутгаа аврахыг сануулж байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment