6/11/11
Нарны энергиэр ажилладаг галт тэрэг
Өнөө цагт байгаль орчинд ээлтэй зүйлс санаачилж, хийх нь их болсон. Хувь хүнээр зогсохгүй улс орнуудын удирдлагууд ч үүнд анхаарал тавьж, төслүүд хэрэгжүүлж байгаа. Ийм төслүүдийн нэг энэ сарын 6-нд үр шимээ өглөө. Бельги улсад эрчим хүчээр ажилладаг дэлхийн хамгийн анхны галт тэрэг зорчигчдоо суулган замд гарч, Парис, Амстердам хотуудад хүргэлээ. Цагт 200 км хурдлах хүчин чадалтай уг галт тэргийг хөдөлгөхөд шаардлагатай эрчим хүчийг авахын тулд 16000 ширхэг нарны зай хураагуурыг хоёр бээр үргэлжлэх төмөр замын далан дагуу байрлуулжээ. Нарны зай хураагуур нь жилд 3300 мегават эрчим хүч хураагаад зогсохгүй нүүрстөрөгчийн үйлдвэрлэлийг 2400 тонноор багасгах юм байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment