УИХ-ын 2009 оны долдугаар сард баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хам гаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай зургаахан зүйлтэй, хууль одоо болтол хэрэгжихгүй байгааг хэрэгжүүлэхийг шаардагсад олон бий. УИХ-ын тогтоол гарч, гурван сарын дотор бүх төрлийн бүртгэл мэдээллийг шинэчлэн
, хамгаалалтын бүсийн хил заагийг тогтоох, голын эргээс 200 метрийн дотор хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхийг ч Засгийн Газарт даалгаж байж. Тусгай зөвшөөрлийг цуцлахдаа нөхөн олговор олгохыг ч бас заажээ. Гэсэн ч хууль хэрэгжээгүй. Энэ хууль олон зуун аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, олон мянган хүнийг ажилгүй болгож байна гэсэн байр суурьтай нэг хэсэг бий. Байгаль орчны нөхөн сэргээлтийг нь ном журмын дагуу сайн хийлгээд явж байхад болохгүй зүйл алга гэж харсан аж. Хэрэгжихгүй нь тодорхой ийм хууль гаргасан нь алдаа болсон, хэрэгжээгүй байгаа дээр нь цуцлая гэсэн санаатай хүмүүс ч байгаа. Гарснаасаа эхлээд дуулиан болон яригдсан энэ хуулийг хэрэгжүүлж гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хам гаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахаа боливол мэдээж олон зуун аж ахуйн нэгжүүд алдагдал хүлээнэ. Хуульд заасан газрууд дээр ашиглалт буюу олборлолт явуулах 391 тусгай зөвшөөрлийн 276 нь алтны, 43 нь барилгын материалын, 31 нь нүүрсний, бусад 31 нь өөр төрлийн ашигт малтмалынх байгаа
6/11/11
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment