10/30/11

Одоогоос 15 жилийн өмнө Мэгжиджанрайсиг бурханыг бүтээн төрд хүлээлгэж өгчээ



Одоогоос 15 жилийн өмнө 1996 оны 10-р сарын 27ны энэ өдөр Мэгжиджанрайсиг бурханыг бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдэд бүтээн Монголын төрд хүлээлгэн өгч байжээ.

Анх 20-р зуунд Дундговь аймгийн Луус сумын харъяат өвгөн лам Олдохын Аранжингийн санаачилгаар Богдын лүндэн гарч Мэгжиджанрайсиг бурхан анх бүтээгдэж байсан түүхтэй.

Гэвч 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед хосгүй энэ бүтээлийг нурааж Орос улсруу ачиж явсан байдаг. Хожмоо 1990 онд Монгол улсад Ардчилал ялж монгол орон даяар бурхан шашин сэргэж эхлэх тэр цагт олноо Базархувилгаан лам хэмээн алдаршсан Ганболд гэвш Мэгжиджанрайсиг бурханыг сэргээн бүтээх санаачилгыг дахин гаргаж тухайн үеийн соёлын яаманд хүргүүлж байжээ.

Улмаар энэ саналыг соёлын яам дэмжиж, ерөнхийлөгчид уламжлан 1993 онд ерөнхийлөгч Очирбат Мэгжиджанрайсиг бурханыг бүтээх тухай зарлиг гаргасан байна. Үүгээр их бурхны анхны эх хувийг Уран жамбаа гэх авьяаслаг нэгэн гаргаж Монгол түмний мэлмийг нээх, нинжин сэтгэлийг бадраах их бурхан Мэгжиджанрайсигийг бүтээх ажил эхэлсэн байдгаа.

Ингээд бурхныг бүтээх ажил 3 жил өрнөж 1996 оны 10-р сарын 27ны энэ өдөр төрд хүлээлгэн өгчээ. Ийнхүү шинэ цагт Мэгжиджанрайсиг бурханыг 26 см –ийн өндөртэйгээр зэсээр хийж алтан шармалаар бүрж бүтээсэн нь эдүгээ соёлын болон бурхан шашины хосгүй нэгэн томоохон бүтээл болон заларсаар байна.

Харин Мэгжиджанрайсиг бурханы хуучин эх нь буюу БОгд хааны лүндэнгээр бүтээгдсэн бурханы толгойн хэсэг Санктпетербургийн Эрмитажын музейн агуулахад хадгалагдаж байдаг хэмээн Базархувилгаан лам ярьсан юм. Монгол түмний их шүтээнийг бүтээх санаачилгыг гаргасан түүнийг МОнголын төр үнэлж өнгөрсөн жил Алтангадас одон хүртээжээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment