10/25/11

Солонгосууд "Ази Номхон далайн мисс-2011" оролцогчдоо хүчиндэхийг завджээ


Солонгос улсын Пусан хотод 2011 оны 10 сарын 15-нд зохион байгуулагдсан "Ази Номхон далайн орнуудын мисс - 2011" тэмцээний үеээр томоохон дуулиан гарсан байна.
Энэ нь тэмцээн зохион байгуулагч Солонгосууд Коста-Рикагийн мисс Памела Пералта, Гвиней улсын мисс Алета Шеперд, Уэлсийн мисс Эми Вилертон нарыг "тусгай үйлчилгээний" санал тавьж, зочид буудалд амрах гэж байхад нь хэд хэдэн удаа сүрдүүлэн хүчиндхийг завдсан хэмээн хууль хүчний байгууллага болон олон улсын миссийн тэмцээний холбоонд хандаад байгаа юм байна.
Солонгост болсон "Ази Номхон далайн орнуудын мисс - 2011"тэмцээн нь маш зохион байгуулалт муутай болсон бөгөөд миссүүдийг байрлуулсан зочид буудал нь ямар ч ор дэр байгаагүй, өрөөний үйлчилгээгүй, хоол нь амт чанаргүй, зураг авах үедээ элдвээр харааж, янз бүрийн шалиг үг дуу авиа гаргаж байсан, биеийн эмзэг хэсгүүдэд хүрч байсан, томоохон бизнесмэнүүдтэй унтаж хэвтхийг санал болгож айлгаж ичээж байсан зэрэг үй олон шалтаг шалтгаануудыг хэлж байсан байна.
Энэхүү гомдол гаргаж байгаа гурван улсын миссүүдийг Солонгосууд ихээхэн амлалт өгч олон талаар үлдээх гэж хичээсэн авч бүтэлгүй болж яаралтай нутаг буцсан байна.
Эдгээр оролцогчидын гомдлыг олон улсын байгууллагуудаас шалгаж эхлэсэн бөгөөд хэрэв энэ нь батлагдвал Солонгос улсын нэр хүнд дэлхийд ихээхэн хэмжээгээр унаж, ахин ийм төрлийн томоохон тэмцээн зохион байгуулах эрхээ хасуулах юм байна.
Манай улсаас топ модел Г.Уранцэцэг оролцсон бөгөөд шилдэг 20-д шалгарсан байна. Бурханы ивээлээр манай мисст янз бүрийн зүйл тохиолдоогүй бололтой.

0 Сэтгэгдэл:

Post a Comment