10/28/11

Дэлхийн хүн амын өсөлт ядуурлыг нэмж байна



Монгол улс өсч байгаа хүн амдаа зориулсан эдийн засгийн бодлого барих ёстой. Монголын цагаар 2011 оны 11-р сарын 1нд дэлхийн хүн ам 7 тэрбумд хүрнэ. Харин Монголын хүн ам 2015 онд 3 саяд хүрэх тооцоо байна. Гэвч дэлхийн хүн ам ингэж нэмэгдэхийн хэрээр ядуурлын хэмжээ нэмэгдэж байна. Ялангуяа буурай хөгжилтэй манай оронд өсч байгаа хүн амын чанар төдийлөн сайн биш байна. Монгол улсын хүн ам одоо 2 сая 6 ........ мянгад хүрээд байна. Үүнийг статистикчид сүүлийн 5 жилд эрчимтэй өссөн үзүүлэлт гэж үзэж байна. Энэ эрчээрээ өссөн Монголын хүн ам 2015 онд 7 саяд хүрэх тооцоо байна. Хүн ам өсөх нь сайн ч хүн нэмбэл хүнс нэмнэ гэдгийг төр засаг юу юунаас илүү анхаарах хэрэгтэй болж байна. Учир нь сүүлийн 5 жилд Монгол улсад хүн ам ингэж эрчимтэй өссөнд иргэн бүртээ хишиг хувь тараах, хүүхдийн мөнгө, шинэ төрсөни хүүхдийн мөнгө гэх мэтээр тараасан улс төрчдийн сонгуулийн амлалтын мөнгө, мөн алтан гахай жилд төрсөн хүүхэд амны хишигтэй явдаг зэрэг билэгдэлүүд нь төрөлт нэмэгдэхэд нөлөөлснийг судалгаа баталж байгаа юм. Ийм хүчин зүйлээс үүдэлтэй хүн амын өсөлт ард иргэдийн дунд ажилгүйдэл, ядуурлын хэмжээг ч нэмжээ. Сүүлийн 5 жилд монголд ядуурлын хэмжээ нэмэгдэж одоо 39,2 хувьд хүрчихээд байна. Тиймээс хүн амаа зүгээр нэг өсгөөд байх биш хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдгийг санаж төр үүндээ таарсан эдийн засаг, нийгмийн бодлого явуулах хэрэгтэй байгааг эдийн засагчид сануулж байна. Аливаа улсын үндэс нь бас баялаг нь хүн байдаг учир хүн амаа өсгөх нь аль ч улсын төр хүчирхэг байхын үндэс. Гэвч хүчирхэг хөгжилтэй улс орныг бий болгохын тулд хүнээ хүн шиг амьдруулж, мэдлэг боловсрол эзэмшүүлж, баялагийг бүтээх чадвартай болгох ёстой. Үүний тулд төр иргэнээ төрсөн цагаас нь эхлэн эрүүл мэнд, боловсролын бүхий л үйлчилгээгэр хангаж , эрүүл аюулгүй амьдрах орчныг нь бүрдүүлж өгөх үүрэгтэй. Тухайн төр сайн муу ажиллаж байгаа эсэх нь энэ үүргээ хэр биелүүлж байгаагаар ч дүгнэгдэх учиртай. Тиймээс МОнголчууд бид 4хөн жилийн дараа 3 саяуулаа болохнээ гэж цээжээ дэлдэхийн оронд 3 сая иргэнээ сайн сайхан амьдруулахад одооноос бэлдэж эхлэх хэрэгтэй байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment