10/30/11
Халхын шоронд цуутай Чойрогийн Дvгэрээ
1950 онд Увс аймгийн Тvргэн суманд нэгэн цовоо хvv мэндэлсэн нь хожмоо хэний ч санаанд оромгvй жинхэнэ буцалсан адал явдалтай амьдрал туулаад дуусах Халхын шоронгийн өргөмжлөгдсөн атаман, насаараа “Тэнгэрийн амьтан” явсан Чойрог овогт Дvгэрээ байжээ. Бар жил мэндэлсэн тэр ёстой л бvх насаараа цаст уулын цагаан бар шиг амьдарчээ. Халхын бvх л шоронг дамжиж дунд нь завсартай 32 жил орон шоронгоор амьдарсан Чойрогийн Дvгэрээгийн туулсан амьдрал vнэндээ ямар ч адал явдалтай киног дагуулахааргvй гайхаж дуу алдмаар, зарим vед эргэлзэж будилмаар ч одоо таны уншиж байгаа эдгээр баримт бол хумсын толионы чинээ ч засваргvй туулаад гарсан амьдрал нь юм шvv.
Тvvнийг хөхнөөсөө ч гараагvй шахам нялх байхад нь төрvvлсэн эх нь эвлэлийн илгээлт өвөртлөн Дархан хот руу шилжжээ. Шилжиж явахдаа улаан цурав хvvгээ Увс аймгийн Өлгий сумын харьяат Чойрог нэртэй өвгөнийд “Чадвал хvн болгоод аваарай” гэж хэлээд л орхиод гарсан гэдэг. Хэн хvнээс онцгой төрөлхийн сэргэлэн ухаан, гурван нvvдлийн цаадахыг олж хардаг онцгой мэдрэмж нь чухам л хар багаас нь бvрэлдэн тогтжээ.
Халхын шоронд ямар ч завсаргvй 25 жил суух эхний хэргээ Ховд аймгаас эхэлсэн гэдэг. Ердөө л нэг цагдаагийн гар бууг аргалж байж салгаж аваад тэндээсээ нэг мотоцикль гулгуулан номерыг нь сольж унаад Улаанбаатар хот руу давхичихжээ. Ч.Дvгэрээгийн дуулиант амьралынх нь нэрийн хуудас бол гайхмаар гарын ур дvй, хэний ч гарын vсгийг ганц л хараад эзэн нь ч андуурмаар дуурайлгаад зурчихдаг онцгой ой тогтоолт нь юм. Аль ч албан газрын тамгыг нэг л сайн харсан бол мо-доор, резинээр цаасан бараар ямар ч гярхай шинжээч таньж ялгаж чадахааргvй хийдэг байсан нууц нь одоо ч оньсого хэвээр vлджээ. Ховдоос давхисаар хотод ирэнгvvтээ УИД-т ажилладаг нэгэн хvvхэнтэй танилцаж хэдэн сар хамт амьдарчээ. Ч.Дvгэрээгийн нэртэй салшгvй холбогдож явдаг бас нэг зvйл нь тэр vнэхээр хvvхний тэнгэртэй эр явжээ. Албан ёсоор гурван эхнэр авсан гэдэг. Залуудаа биерхvv, царайлаг дээр нь мөнгөөр туйлж хvvхнvvдийг ёстой л дэнгийн эрвээхэй шиг шавуулж байжээ. УИД-т ажилладаг хvvхнийг зvгээр ч нэг оосорлож аваагvй байна. Тэр хvvхэнтэй зугаалж байх завсраа УИД-ийн vvднээс 49 ширхэг мотоцикль гулгуулж бvгдийнх нь номерыг нь солиод зарчихжээ. Эхэндээ цагдаа нар ирээд шалгахаар бичиг баримт нь ямар ч зөрчилгvй болохоор vнэндээ яаж ч чаддаггvй байсан гэнэ. Гэхдээ олон хавар нэгэндээ гэгчээр тэр олон мотоциклийн хэрэг нь яалт ч vгvй нэг өдөр илэрч анх удаагаа Зvvнхараа-гийн чанга дэглэмтэй шорон руу ачигдсан ажээ. Дуулиант хэргийн эзэн маань энэ хооронд яаж амжуулсан юм гэмээр гурван эхнэрээс нь дөрвөн хvv, хоёр ихэр охин хорвоод мэндэлсэн тvvхтэй. Том хvv нь 1972 онд мэндэлжээ. Хулгайн хэргээр шоронд орсон Ч.Дvгэрээ Авдрантын чанга дэглэмтэй шоронд байхдаа Ж.Самбуу даргын гарын vсэгтэй БНМАУ-ын АИХ-ын тэргvvлэгчдийн зарлигийг хуурамчаар vйлдэн нэг л өдөр 19 найзынхаа хамт шоронгоос суллагдаж байжээ. Өршөөлийн хуулийг хуурамчаар vйлдэн өөрөөсөө гадна арван хэдэн найзаа өргөст торны цаанаас ямар ч сэжиг хар авахуулахгvй аваад гарч байсан тvvх дэлхийн шоронгийн практикт vvнээс өөр байдаггvй ажээ. Хагас жилийн дараа төвөөс тоо бvртгэлийн шалгалт ирсэн чинь 20 хvн нэг өдөр АИХ-ын зарлигаар суллагдсан нь тогтоогдож бөөн хэрэг манджээ. АИХ-аас лавлагаа авсан чинь тэр талаар ямар ч зарлиг гараагvй байж гэнэ. Vлгэр, оньсого шиг санагдаж болох ч энэ бол яах аргагvй болоод өнгөрсөн vнэн бодит амьдрал билээ. Дарханы Мягмарсvрэн, Гахай Өлзий, Нахиу Намсрай, ерөөл Чулуунбаатар гээд жинхэнэ гал хамуудаа өөрийн гараар vйлдсэн АИХ-ын хуурамч зарлигаар суллуулж хэдэн сар ч гэсэн нарны амьдрал vзvvлсэн vйлдлээрээ насныхаа талыг шоронд өнгөрvvлэх, гурван удаа цаазын ял сонсох ээдрээт амьдралынхаа эхлэлийг тавьжээ. 32 жил шоронгийн амьдрал туулахдаа Ч.Дvгэрээ хэзээ ч хуучин хромон гутал өмсч vзээгvй гэдэг. Энэ бvх хугацаанд шоронгийн зөвлөлийн дарга хийхдээ өөртөө ганц ч дайсангvй туулаад гарчээ. Халхын шоронгийн амьд тvvх болсон тvvний хамгийн онцгой чанар нь гайхмаар найрсаг зантай, хvний эвийг олохдоо гаргуун байсныхаа хvчинд өөрийнх нь төлөө амиа ч өгч чадах найз нөхдөөр хvрээлvvлж амьдарсаар дуусчээ. Халхын шоронгийн албан ёсны атаман Ч.Дvгэрээгийн эхний эхнэрээс мэндэлсэн хvv нь төрсөн эцгээ сураглаж явсаар 1993 онд Зvvнхараагийн чанга дэглэмтэй шоронд очиж уулзахад “зvрх нь чулуу” болсон шоронгийн хуягууд хvртэл гуравхан сартайд нь хаяад явсан эцэг хvv хоёрын элэг эмтэрмээр уулзалтыг хараад мэлмэрvvлэн уйлцгааж байжээ. Гурван сартайд нь хаяад явсан “Тэнгэрийн амьтан” эцгийнхээ дахин давтагдахгvй гарын ур, гайхмаар холч ухааныг нь биширч явдаг хvv нь өнөөдөр гайхамшигт Монгол ардын урлагаа дэлхий дахинд сурталчлан таниулахаар “Их Хөгсvv” нэртэй язгуур урлагийн хамтлаг байгуулаад эх орноороо хөндлөн гулдгvй аялан тоглож явна. Харин албан ёсны гурав дахь эхнэрээс нь гарсан хамгийн бага хvv нь өнөөдөр наймдугаар ангид суралцаж байгаа ажээ. Ч.Дvгэрээ Халхын шоронгуудаар завсаргvй 25 жил дамжиж явсаар 1996 онд анх суллагджээ. Суллагдмагцаа төрөлхийн гvйлгээ ухаан, хvнтэй нийцтэй зангаараа хvvгийнхээ ажиллуулж байсан “Тэмvvжин” ХЭАА-г корпорац болтол нь томруулсан байна. Эхэндээ ажил нь тун ч урагштай байж. Гэвч сvvлдээ аргагvй хөрөнгийн эх vvсвэр дутагдаж ажил нь доголдоод эхэлжээ. Тэгэнгvvт нь сурсан зангаараа гарын ураа ашиглан Солонгосын хуурамч виз хийж 18 хvний паспорт дээр дарж өгчээ. Эдгээрээс 11-ийг нь техник технологи өндөр хөгжсөн БНСУ-ын хил гаалийн ажилтнууд анзааралгvй эх орондоо нэвтрvvлсэн нь гайхмаар ч гэсэн болоод өнгөрсөн явдал билээ. Харин Солонгосын хил давж чадаагvй долоон хvн зарга мэдvvлснээр Ч.Дvгэрээ 1999 онд дахин шорон руугаа ачигдсан тvvхтэй. Хар өнгийн балын харандаагаар 18 өнгө гарган зурж чаддаг дэлхийд ч ховорхон гэмээр авьяастан хуурамч визний хэрэгтээ таван жил суугаад гарчээ. 2004 онд Мааньтын шоронгоос суллагдаж гарч ирээд хэсэг хугацааны дараа АПУ, цахилгаан барааны сvлжээ Эльбагийн тамгыг хуурамчаар vйлдэн чек бичиж нэг л өдрийн дотор Эльбагийн нэгэн салбарын бvх цахилгаан барааг юу ч vлдээлгvй ачаад арилж байжээ.
Нэг дэлгvvрийг хоосруулсан цахилгаан бараагаа юу ч санаж бодолгvй шоронд хамт байсан найз нөхөддөө тараагаад өгчихөж байжээ. Хvний авьяасыг vнэлдэг, эрх чөлөөт нийгэмд амьдарсан бол Ч.Дvгэрээ халхын шоронгийн атаман биш, халх Монголыг дэлхийд дуурсгах суутны нэгэн байх байжээ. Цагаа ололгvй төрсөн энэ хvн нийгэмтэйгээ сөргөөцөлдсөөр зарим vед тvvнийг ангайтал нь залилан мэхэлсээр, давах цагтаа эр хvн шиг л давсаар яваад дуусчээ. АПУ, Эльбаг ангайтал нь залилж асар их хэмжээний хохирол учруулсан хэрэгтээ дахин ял сонсч Мааньтын чанга дэглэмтэй шоронд ялаа эдлээд хамгийн сvvлд 2007 онд суллагджээ. Тvvний хvvдээ хэлдэг байсан сургааль нь “Хаана ч явсан жинхэнэ эр хvн шиг бай. Хэнд ч битгий дээрэлхvvл. Хамгийн гол нь зөв сэтгэлтэй явбал чи бvхнийг даваад гарна” гэдэг хэдхэн vг байжээ. “Монгол Улсаа дэлхийд таниулсан асар том цогцолбор бvтээгээрэй. Чулуугаар олон бvтээл хийж vлдээ. Чулуугаар хийсэн бvтээл мянган жилд 0.1 мм хорогддог юм. Тvрэг, Хvннv-гийн vеийн чулуун хөшөөнvvд одоо хvртэл байж л байгаа нь жинхэнэ чанарыг таниулж байгаа хэрэг. Харин төмөр бол зуухан жилийн настай шvv” хэмээн байнга сургадаг байжээ. Халхын шоронгийн хvлээн зөвшөөрөгдсөн атаман Ч.Дvгэрээ ямар ч vед тvшээд авах ясны олон найз-тай явжээ. “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайваны ард нь сууж байдаг боссын босс “Ландага Батцэнгэл” шоронгоос дөнгөж гарч ирэнгvvт нь “Дvк минь чи ингэж амьдарч болохгvй хvн” гээд байр, машин, бусад бvхнээр хангаж байжээ. Одоо Багануурын хориход байгаа Туба,”Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, Дамбын Хишгээ гээд Монголын цуутай эрчvvд бvгд тvvнийг мэхийн хvндэлдэг байжээ. Арваадхан хоногийн өмнө бурхан болоход нь Солонгост биеэ эмчлvvлж байсан Дамбын Хишгээ энд байгаа нөхдvvдээ тэндээс удирдан ажил явдлыг нь юугаар ч дутаалгvй vйлчилж хvндэт ахдаа сvvлчийн удаа сэтгэлийн өргөлөө өргөжээ. Алдаж эндэж явсан ч жинхэнэ жудагтай эрчvvдийн цагийн шалгуурыг давсан чин vнэнч нөхөрлөл гэдэг ийм л байдаг ажээ. Нарангийн энгэрээс цаана хоёр уул давуулан vргэлж нар тусч байх энгэр газар Монгол ёсоор оршуулсан сvvлчийн ёслолд нь vр хvvхэд хамаатан садны хорь гаруй хvнээс гадна өвгөнтийн архичнаас эхлээд тэтгэвэртээ гарсан хоёр ч цагдаагийн хурандаа тэргvvтэй чин сэтгэлээрээ нөхөрлөсөн тавь гаруй найз нөхөд нь цугларчээ. Халхын шоронгийн атаман Чойрогийн Дvгэрээ тийм л олонтой эр хvн байж, эр бор харцага шиг тэнгэрээр дvvлж яваад ойчжээ. Сvvлийн хоёр удаа шоронгийн хаалга татахдаа найз нөхдийнхөө төлөө зvтгэж яваад орсон байдаг. Нэг найз нь ирээд “Найз нь дөнгөж суллагдаад ядарч явна, туслаач” гэхэд нь чаддагаараа бичиг баримт vйлдэн НИК-ээс арван тонн “АСТ-8” хэмээх тос авч зараад 18 сая төгрөг болгоод өгч байж. Авдрантын гянданд байхдаа чулуу зvсдэг машиныг ажиглан судлаад л байж. Тэгээд нэг л өдөр хуягуудын нvдийг харуулдаж байгаад нөгөө машиныг задлан чулуу зvсдэг есөн ширхэг алмаз сугалж авч чадсан байна. Тэр есөн алмазаа гурван найзыгаа суллагдан гарахад нь гурав гурваар нь хуваан өгч “За найз нар минь, өнөөдөртөө та нарт өгч чадах юм энэ л байна. Vvгээр амьдралаа залгуулаарай” гээд өгч байжээ. Тэр алмазыг зарж эхний амьдралаа залгуулсан хоёр нь өнөөдөр тун сайхан амьдарч яваа гэнэ. Харин нэг нь алмазаа зарах гэж яваад баригдаж Ч.Дvгэрээгээ матаж ял нэмvvлж байсан тvvхтэй юм билээ.
Хамгийн сvvлд Мах комбинатын дэнж дээрх 21 дvгээр хороололд сvvлд суусан эхнэртэйгээ амьдарч байгаад арваадхан хоногийн өмнө бурхан болжээ. Одоо тэр мөнхийн амар амгалангаа олсон. Халхын цуутай эрчvvдийн нэгэн Чойрогийн Дvгэрээ ийм л амьдралыг туулаад дууслаа. Бурхан болоочийг магтах ч гэсэнгvй муулах ч гэсэнгvй. Юм vнэнээрээ байх л хамгийн сайхан. Ум сайн амгалан болтугай.
Эх сурвалж: Ардчилал сонин
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment