11/3/11

Агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулбал санхүүгийн дэмжлэг үзүүлнэ



“Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам өнөөдөр Засгийн газар мөн баталлаа.

Шалгуур үзүүлэлт хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөлд “Ногоон бүтээгдэхүүн”, “Ногоон үйлчилгээ” гэрчилгээ өгч, цаашид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээндээ энэ гэрчилгээг 2 жил хэрэглэх эрх олгох юм. Мөн гэрчилгээ авсан тухайн этгээд хүсэлт гаргавал дотоод, гадаадаас хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл, тусламж авахад нь дэмжлэг үзүүлэхээр журамд тусгажээ.

Шалгуур үзүүлэлт хангасан тухай материалыг жил бүрийн 4, 10 дугаар сард тухайн сардаа багтаан хороо, дүүрэг, Нийслэлийн Агаарын чанарын албаар дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам хүлээн авах юм байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment