1/8/12
Шидэт нууц тарниудаас
Vйл тvргэн бvтээхvй тарни: "Ному хари ди гу мари гоори гандари зандали мадамги гали гали /нэрээ хэлнэ/
мухє хи хара хара хара база база авадаяа мунзаяа /нэрээ хэлнэ/ меша мана яа суухай ум бура бува зула зула зули манани деви сарвасан гаари гари низа дале дале зула зула суухаа" /Ганжуур Дандарын аймгаас/
Мєнгєтэй болох шидэт тарни: "Кунг-ро-но ама нило-та ванг". Нэг єдєр мацаг барьж, мєнгєтэй болбол хэн хэнд туслах, эд баялгийн ачаар хvрч болох ариун зорилго, хэзээ мєнгєтэй болох, хийхээр тєлєвлєж буй vйлс тэргvvтнийхээ талаар бодож бясалгагтун. Дээрх тарнийг шєнє дунд гурван удаа давтан унш. Тарнийг иймэрхvv маягаар гурван сарын турш долоо хоногт нэг удаа давтан vйлдэнэ.
Аз жаргал хvсэх тарни: Нэг хоног мацаг барьж оюун бодол, сэтгэл санаагаа тєвлєрvvлнэ. Дараа нь долоо хоногийн турш уянгалуулан уншина. Тарнийг унших vедээ сэтгэлд нийцтэй аз жаргалаа бодно. "До ан ан та фа ри"
Айдсыг зайлуулах тарни: "Шар шарма наяий сууха". Айж тэвдсэн vед уншвал айдас бvрэн зайлна.
Архинд vл согтох, архины хорыг номхруулах тарни: "Дадята хум ий хум дий сууха"
Аюулаас гэтэлгэгч тарни: "Ум мали мусмали хум пад" Элдэв аюул тулгарахад уншваас аюул бvхэн тойрч єнгєрнє.
Дурлал хvсэх тарни: Сэтгэл санаагаа тєвлєрvvлж, нэг хоног мацаг барьсны дараа бvрэнхий болох vед харанхуйвтар єрєєнд суугаад тарнийг унш. "То-до-си-ро ан ват моноран". Энэ тарнийг гурван єдєр дараалан унш. Тэгэхдээ дурлах, дурлуулах дотоод сэтгэлээр бэлэн байх талын юм бод. Нэг сарын турш энэ бvгдийг давтан vйлд. Тэргэл сартай єдєр эхэлбэл сайн гэдгийг санаж авна уу.
Зарга тэмцэл хийхийн цагт: "Ум бvра бува зула мона-ни сухаа"
Зvрхний євчинд: "Ум га га га за рим суха" 7-21 удаа уншаад жvр vр /долоогоно/-д шившээд идэх. Мєн зvрхний эм ууж, эмчилгээ хийлгэж байхдаа ч шидэт тарнийг уншиж, шившиж байгууштай. Євчин бvхнийг тvргэн амирлуулах тарни: "Дадяата базар базар маха базар сорва ваяады, хана базар на сууха"
Сvvгvй хєхєнд: "Ум аг суха иг суухаа лад суха дай махада нэр зэрвэ жод суха" гэж уншаад, шивvvрээр дєрвєн талд нь цус гартал хатга.
Vv арилгах тарни: "Ум аг суха иг суухаа лад суха дай махада нэр зэрвэ жод суха" гэж уншаад, шивvvрээр дєрвєн талд нь цус гартал хатга.
Эх хvнийг амар нярайлахад туслах тарни: "Ум ма ний даарий, базарний саха варан ди сайрий хум пад"
Ханиад эдгээх тарни: "Ум дама дvдий сод сууха" Vнээний сvv буцалгаж уулгана. Сармисны 1 -2 хумсны хамт.
Хар дарж, зvvдлэхийг болиулах тарни: "Ум дагийний хум мамаа бизъяа сууха" 7-21 удаа уншина.
Хараал, хэл амнаас хамгаалах тарни: "Ум ламаа саа хамаа саа хум пад". Хэрвээ хэн нэгний хэл амнаас цэрвэж цээрлэвэл энэхvv тарнийг гурвантаа уншиж, гурвантаа нулимна.
Яс хугарвал: "Ум сава хи хи на на вада суха" 7-21 уншиж зэсний vртсийг архиар даруулж уух, мєн тарваганы хатаасан элгийг эмийн журмаар уувал євчингvй болж, тvргэн эдгэрнэ.
Шидэт нууц тарнийнхаа цоморлигийг Сандуйн жvд судрын тарниар єндєрлєе: Дvйва санва лайжvнва Дэвшин шигва гунжинсан Доржэ нинво дvйва и Дзнид жумдаан шадусал Доржэ сэмбо хадаба Жанчив ди ви товвар жvр Жанчив сэмба жал жамцо Доржэ сэмба цэдэвтов Энэ нууц тарнийн судрын нэг vсгийг хэлэх тєдийд хэдэн галвын тамаас хамаг амьтныг аврахын сацуу Очир-Эрдэнэ лугаа адил аливаа бvхнийг ялан дийлэх, аюул осол, гай гамшиг гэх мэт бvхий л тvйтгэрээс ямагт зайлуулж, авран нигvvлсэх увидастай. Эх болсон зургаан зvйл хамаг амьтан амгалан байх болтугай.
Subscribe to:
Post Comments (Atom)





0 Сэтгэгдэл:
Post a Comment