Гэр бvлийн хосууд жирэмсэн vед ямар байрлалаар хийж болох, ямар байрлалаар татгалзах ёстойг мэдэх хэрэгтэй. Доор дурьдсан тохиолдлуудад уламжлалт буюу эр бэлэг эрхтэн vтрээнд орох хурьцлаас аль болох татгалзсан нь дээр:
-Хэрэв өмнө нь жирэмслэлтийн vед vр зулбасан, эсвэл зулбах аюул учирч байсан бол эхний гурван сар болохгvй. Мөн одоогийн энэ жирэмслэлтийн vед зулбах аюул тулгарвал бас хориотой.
-Хэрэв жирэмсэн эх өмнө нь хугацаанаасаа өмнө төрсөн бол, эсвэл одоо эрт төрөх магадлалтай бол жирэмсний сvvлийн 8-12 долоо хоногт болохгvй.
-Yр хөврөлийн хөгжилд ямар нэг гажуудал илэрсэн, эсвэл буруу байрласан, vтрээнээс цус гарч байгаа бол татгалзах хэрэгтэй.
-Хэрэв эхэс хэт доор байрласан бол хурьцлын vед эхэс хугацаанаас өмнө гадагшилж цус алдах аюултай санах хэрэгтэй.
-Тvvнээс гадна амраг хосууд жирэмсний хамгийн аюултай vеvvдийг мэдэж байх ёстой. Энэ эдгээр нь 7-9, 11-12, 15-17, 20-21 долоо хоног юм. Энэ vед жирэмслэлт хэвийн явагдаж байсан ч уламжлалт ёсоор хурьцал хийж болохгvй.
-Жирэмсэн vед хурьцахдаа байрлалаа зөв сонгож сураарай. Эрэгтэй нь дээрээ байрлал эхний vед гайгvй, яваандаа гэдэс дарах аюултай учраас больсон нь дээр. Жирэмсэн vед хамгийн аюулгvй байрлал бол эмэгтэй хажуу талаараа (зvvн бол бvр сайн), эрэгтэй нь мөн хажуугаараа хэвтэж, араас хийх. Жирэмсний хожуу vед эрхтнийг гvн оруулах хэрэггvй.
Аман секс хориотой биш, гэхдээ хэрэв жирэмсэн эх vрийн шингэнээс харшил авдаг бол болих хэрэгтэй, эсвэл бэлгэвчтэй хийвэл зохино. Зарим бvсгvйн vтрээнээс энэ vед өвөрмөц vнэртэй ялгарал гардаг учраас аман сексийн vед эвгvй сэтгэгдэл төрvvлж болох юм. Мөн энэ vед аман секс хийж байгаа эрийн шvд, буйл эв эрvvл байх ёстой, эс тэгвэл ямар нэг өвчний халдварыг vтрээнд оруулж болзошгvй.
Эхийн гэдсэн дэх хvvхэд аав ээжийгээ хурьцал хийж байгааг хардаггvй, мэддэггvй. Эхийгээ дур тавих vед vр хөврөл умайн ханын хэлбэлзлийг мэдэрдэг, харин хурьцлын vед тайван байдаг. Жирэмслэлт хэвийн явагдаж байгаа бол хvvхдэд ямар ч хор хөнөөл учрахгvй. Yр хөврөл усаар хvрээлэгдсэн учраас хамгаалалттай байдаг. Мөн эхийн умай гаднах орчноос салслагаар тусгаарлагдсан бaйдаг.
Жирэмсэн vед хурьцал хийхдээ ухаалгаар харилцан биеэ авч явах хэрэгтэй. Эцэг болох хvн эхнэртээ тvvний биеийн хэлбэр, гадна төрх, зан ааш хvртэл өөрчлөгдсөн ч хайрласан, хvссэн хэвээрээ гэдгийг харуулах хэрэгтэй. Энэ vед эмэгтэй хvн өөрт нь хайртай гэдэг баталгааг улам их хvсч байдаг. Эр нөхөр нь байнга тvvнд магтаалын vг хэлж, жирэмслэлт харин ч шинэ гоо vзэсгэлэнг өгч, таалагдаж байна гэж давтаж байгаарай.
4/26/11
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл:
Post a Comment