11/5/11

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У. Хүрэлсүх “Маш нууц судалгааг” гадагш гаргасан эзнийг хайж байна



МАН-ын рейтинг Улаанбаатар хотод 13,1 хувьд хүрч АН рейтингээрээ тэргүүлэн, МАХН МАН-тай зуузай холбож байгаа дүн бүхий маш нууцын зэрэглэлтэй судалгааг МАН-ын дэргэдэх намын сургалт судалгааны байгууллага болох Нийгмийн ардчиллын хүрээлэнгээс хийсэн тухай бид мэдээлж байсан. Мөн маш нууцын зэрэглэлд багтаасан дээрх судалгааны дүнг ч үзэгч та бүхэнд бүрэн эхээр нь хүргэж байсан. Тэгвэл олон нийтэд цацагдсан маш нууц энэ судалгааны дүнг нам дотроос хэн гадагш гаргасныг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Хүрэлсүх хайж эхэлжээ. Тэрээр эхний ээлжинд судалгааг хийсэн Нийгмийн ардчиллын хүрээлэнгийн залуусыг толгой түрийгүй загнаж хэргийн эзнийг олохдоо л олно гэж шүд зуусан тухай МОнголын мэдээ сонинд мэдээлсэн бол маш нууц судалгааны дүнг намын томчууд өөрснөө гаргасан байж магадгүй гэх хардлага ч үүсчээ. Жишээ нь судалгаанд намын дарга асан Баярын рейтинг өсч МАН болон дарга БАтболдынх нь рейтинг унасан. Энэ нь нам дотор үүссэн намынхаа удирдлагыг солих хэрэгтэй гэсэн санааг илэрхийлж энэ санаагаа гүйцээхийн тулд зориудаар гаргасан үзүүлэлт гэх мэдээлэл ч байсан. Тиймээс энэ судалгааг нийтэд дэлгэх сонирхол намын дарга асан Баярт байсан байж болзошгүй гэсэн хардлага байна. Мөн маш нууц судалгааны дүнг Нийгмийн ардчиллын хүрээлэнгийн захирал Одхүү, намын дарга БАтболд, УЗ-ийн гишүүн БАяр, Нямдорж, нарийн бичгийн дарга ХҮрэлсүх нарын 6 хүн л мэдэж байсан. Тэхээр тэдний дотроос хайх нь зөв гэж хүмүүс ч байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment