12/15/11

МАН болон АН-тай хариуцлага тооцоход 200 хоног үлдлээ



Өнгөрсөн сонгуульд ийм амлалт өгсөн МАН болон АН-тай хариуцлага тооцоход 200 хоног үлдлээ. Үүнд сонгогч бүр дүн тавих эрх нээлттэй байна. Тиймээс амлалт нэхэх ард түмний холбооноос амлалтыг дүгнэх аян өрнүүлж эхэллээ. Тиймээс эрх баричгдын амлалтыг сонсож сонгуульд саналаа өгсөн иргэн та бүгд тойрог бүрээс нэр дэвшсэн УИХ-ын гишүүн, саналаа өгсөн намынхаа амлалтанд дүн тавих эрх нээлттэй байна. Анх 2004 оны сонгуульд хүүхдийн 10 мянган төгрөгөөр эхэлсэн бэлэн мөнгөний амлалт эцэстээ 2 сая 500 мянган төгрөгт хүрч энэ нь бидний амьдралд юу авчрав. Энэ бүхэнд та өөрөө дүн тавьж 155165 дугаарын утсанд хандаж болох юм байна. Мөн та эрх баригчдын амлаж байсан сайхан амлалтуудыг амлалт.мн сайтаас эргэн санаж болно. энэ бүх түүхийн эргэн санаж дүгнэлт хийснээр эрх баригчидтай ямар хариуцлага тооцох эрх таньд нээлттэй байна. Учир нь та бол сонгогч, таны санал тэдэнд үнэтэй юм.

0 Сэтгэгдэл:

Post a Comment